Ажилд орох гэж байна уу?
-Америкчуудын зөвлөгөө-
Хаа сайгүй ажилд авах зар. Зарын дагуу очдог хүнээс хэд нь харин тэнцдэг бол. Та ажилд орохоор дарга, албан тушаалтантай уулзах гэж байгаа бол доорх зөвлөгөөг уншаарай.
1. Та даргын нүдэнд хүйтэн харагдахгүйг хичээ. Аль болох таалагдахыг эрмэлз. Таалагдаж чадах нь таны олон сертификат, дипломоос чинь илүү нөлөөтэй
2. Таны юу ярьж байгаагаас илүү асуултад яаж хариулж байгааг анхаардаг учир хянуур бай
3. Тийм, үгүй гэж ганц хоёр үгээр бүү хариул. Анхааралтай сонс, ярианых нь аясыг дага. Ойлгож байгаагаа илэрхийлж байнга инээмсэглэх нь чухал
4. Цалин, хөнгөлөлтөөс илүү ажлыг нь сонирхож байгаагаа ярь
5. Таны хуучин туршлагаас шинэ ажил дээр юу хэрэг болохыг ойлгуул
6. Анхны сэтгэгдэл их чухал. Дарга тань ихэмсэг, ярвагар, тоомжиргүй байлаа ч эелдэг найрсгаар инээмсэглэж хүндлэн харилц
7. Зөвхөн ажил хэрэгтэй холбоотой асуулт асуу. Өөр дэмий зүйлээр хүний цагийг бүү үр
8. Аль болох өөдрөг үзэлтэй, цоглог сэргэлэн бай. Юунд ч битгий уучлалт гуй
Ярилцлагын үед анхаарах зүйл
* Ажилд орох ямар ч найдлагагүй болчихсон гэсэн ойлголт төрүүлэхээс болгоомжил
* Өмнө нь ажиллаж байсан дарга, ажил, хамт олноо бүү муул
* Танаас архи, шар айраг, сармис, сонгино эсвэл хэтэрхий хурц зүйл үнэртэж байх ёсгүй
* Хөгжилтэй хүн болох гэж марзагнах хэрэггүй. Энэ бол ажил хэргийн орчин
* Хүнийг шууд нэрээр нь битгий дууд. Дарга, эрхлэгч гээд албан тушаалаар нь хүндэтгэн харилц
* Танд тохиолдсон ахуйн болон санхүүгийн бэрхшээлийн тухай бүү ярь
* Та ойлгоогүй эсвэл сонсоогүй асуултандаа бүү хариул
* Хэрэв ярилцаж байгаа хүн тань залхсан шинжтэй байвал яриагаа зогсоо
URL: