Ирээдүйн сайд Н.Удвал С.Ламбаа гуайтай болзов
МАН-АН-гийн Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан С.Ламбаа гуай 2012 оны сонгуульд
намынхаа нөхөд шиг амбицлан тойрог хайж, том ярьж явсангүй ээ.
Тэрбээр АН-ынхаа буянд гурвантаа УИХ-д сонгогдож, хоёр удаа сайд хийж явснаа миний улс төрийн карьер ингээд боллоо хэмээн хэлж байсан тулхтай улс төрч билээ.
Тэгвэл шинэ парламент бүрдсэнээс хойш хэт олонх болж чадаагүй АН “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж Засгийн газар байгуулах болсон бөгөөд хамгийн түрүүнд сайд болох хүний тоонд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Н.Удвал Эрүүл мэндийн сайдад яригдаж эхэлжээ.
Н.Удвал тус яамны дэд сайдын албыг хашиж явсан бөгөөд С.Ламбаа сайдтай нэг нутгийн ах дүүс шиг харилцаатай байдаг тул өнгөрсөн наадмаар эрхэм гавьяат ахдаа хадаг сүүтэй учран золгож үнэтэй зөвлөгөө авчээ.
Г.Баясгалан (www.wikimon.mn)
URL: