Грек тамирчин арьс өнгөний үзлээс болж хасагдав

Грекийн гурвалсан харайлтын тамирчин Твиттерээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай наргиа бичсэнээс болж олимпийн наадамд оролцох эрхээ хасуулжээ. Гурвалсан харайлтын тамирчин Voula Papachristou  африк цагаачдыг доромжилсон “Африкийн цагаачдаар дүүрсэн Грект Нил мөрний шумуулнууд л нутгийнхаа “хоол”-ноос  иддэг” гэж бичсэн нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн эгдүүцэл, дургүйцлийг хүргэсэн тул Олимпын шигшээ багаасаа хөөгдсөн байна.

Грекийн тамирчны арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан наргианы хариуд нэгэн жиргээч “Хэрэв чи үнэнээсээ хэлсэн бол танай Грекийн Олимпын шигшээ багийнхан чамайг эхний онгоцоор нутаг руу чинь буцаах ёстой” гэжээ. Грекчүүд ч түүний тэнэг наргианаас болж үхтэлээ ичсэн бөгөөд “Олимпын наадамд Грекчүүдийн итгэл хүлээлгэсэн шигшээ багийн тамирчин бусдыг ялгаварлан гадуурхсан зүйл бичсэн нь байж боломгүй зүйл” гэжээ.

Харин арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан наргиа бичсэн грек тамирчин эхлээд зүгээр наргиа байсан гэж хэлсэн ч дараа нь уучлал гуйсан уртаас урт мэдэгдэл хийжээ. Гэвч Грекийн Олимпын хороо түүнийг Олимпын үзэл санаа, үнэт зүйлийг үл хайхарсан гэж шигшээ багаас нь хассан байна.

Н.ЭНХ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих