Архи худалдахгүй өдрийн тоо нэгээр нэмэгдлээ

Нийслэлийн засаг дарга сар бүрийн 1-ний  өдөр улс даяар дэлгүүр, болон бар цэнгээний газрууд архи  согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон захирамжийг гаргаж байсан бол нэмээд сар бүрийн 20-ны өдөр архи, согтууруулах ундааг худалдаалахгүй байх захирамж гаргажээ. Учир нь сүүлийн үед архидан согтуурах явдал газар авч үүнээс улбаалан гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан  100 гаруй аж ахуй нэгж байгууллагаас дахин сар бүрийн 20-нд архи, согтууруулах ундааг худалдаалахгүй байх саналыг нийслэлийн засаг  даргад хүргүүлсэн байна. Энэхүү саналыг үндэслэн  архи согтууруулах  ундааны хэрэглээг багасгах  нь зөв хэмээгээд архи зардаггүй өдрийн  тоог ийнхүү нэгээр нэмж байгаа аж. Иймээс цаашид архи  согтууруулах ундааг сар бүрийн нэгэн болон 20-ны өдрүүдэд худалдаалахгүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих