Олон улсын яруу найрагчид Монголд
Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн ЗДТГ хамтран Олон улсын яруу найрагчдын “Алтан гөрөөс” уншлагын наадмыг есдүгээр сард Монгол Улсад зохиох гэж байна. Энэ наадамд гадаад дотоодын 25 яруу найрагчид оролцох бөгөөд Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялах аж. “Алтан гөрөөс” уншлагын наадмын бүртгэл наймдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх ба оролцогчид өөрийн улсдаа тодорхой хэмжээгээр танигдсан байх, мөн англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай гэнэ.
URL: