Дуучин Женнифер Лопез 43 нас хүрлээ

Дуучин Женнифер Лопез 43 нас хүрлээ. Час улаан даашинзаар гангарсан Жей Лод залуу амраг Каспер Смарт нь төрсөн өдрийн гэнэтийн бэлэг барьсан гэнэ. Хүрэн өнгийн пиджак өмссөн Каспер нүдний шил зүүсэн их л өөр харагдаж байжээ.
Тансаг завин дээр очихын өмнө Каспер дуучин бүсгүйн нүдийг боосон аж. Завины орчимд Жей Лог маш олон найзууд нь цэцэг, шар, том бялуутай хүлээж байсанд бүсгүй маш их догдолсон байна. Харин завин дээр болсон төрсөн өдрийн зоог нууц болон үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих