Гантогоо ээж болох бэлтгэлээ хийж явна
‘Miss Mongolia’ тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо тун удахгүй үрийн зулай үнэрлэн ээж болох гэж байгаа гэнэ. Тэрээр Чойжоожалбуу гэдэг Архангайн залуутай хамтын амьдрал зохиосон боловч төд удалгүй салцгааж, тус тусын зам мөрийг хөөсөн.
Тэгвэл мисс бүсгүй энэ удаа өөр нэгэн бизнесмэн эрийг амьдралын ханиараа сонгосон байна. Тун удахгүй нярайлах гэж буй Гантогоод жирэмсэн байдал нь их л зохиж байгаа гэсэн. Тэд шинэ хүнээ хүлээж авахаар хэдийнэ Баянмонгол хороололд төвхнөсөн аж. Мэдээж мисс бүсгүйн энэ шийдвэр түүнд талтай олон эрчүүдийн сэтгэлийг гонсойлгосон нь лавтай.
URL: