Та найзыгаа хэн болохыг мэддэг үү?

Найз бүсгүйчүүд дотор янз бүрийн ааш зантай улс байх нь бий. Жинхэнэ найзыг тодруулах бас тийм ч хялбар биш. Юутай ч та үерхэж байгаа найзуудаа шинжээд үзэхэд гэмгүй.
“Дээдсийн хадагтай”
Тэр орчин тойрныхоо хүмүүсийг ямагт боловсрол муутай, ухаалаг биш гэх зэргээр шүүмжилдэг. Боломж олдох үед өөрийн төгссөн нэр хүндтэй сургууль, их дээд сургууль, алдар нэртэй хүмүүстэй танил тухайгаа үгийн далимд хавчуулахаа мартахгүй. Түүнтэй маргаад хэрэггүй. Ийм найз чамд ямагт өөрийн давуу байдлаа мэдрүүлэх тул чин сэтгэлээсээ үерхэхэд үнэндээ хүндрэлтэй.
“Хов жив яригч”
Уг нь нэг их хор гэмгүй л дээ. Бусдыг ярих, өвчтэй л хүн. Хэрэгт дуртай, аливаа үйл явдлын төвд байдаг. Түүнээс ямар нэгэн зүйл нуух боломжгүй. Аль хэдийн мэдчихсэн ярьж явна. Нууц хэзээ ч хадгалж чадахгүй. Таны хамгийн сайн найз гэчихээд л муулаад явж мэдэх хүн. Тиймээс ийм найзад итгэх ямар ч үндэслэл байхгүй нь тодорхой.
“Сэтгэл зүрх ховсдогч”
Чадварлаг жүжигчин. Нүдэнд дулаан төрх, гангамсуу байдал нь хэнийг ч уярааж чаддаг. Гэхдээ ийм найз хэзээ ч чин сэтгэлээрээ байдаггүй. Ямар нэгэн дүрд хувирч байдаг. Өөрт ашигтай бол тусалж ч магадгүй. Ийм найз дээр дурьдсан хоёр найзаас ч илүү хор уршигтай. Хүний итгэл сэтгэлээр юман чинээ бодолгүй тоглож чадах ийм найзаас зайгаа авсан нь дээр.
“Багын найз”
Олон жилийн үерхэл нөхөрлөлд шалгарсан дунд, дээд сургуулийн найз бүсгүй байдаг л биз. Энэ хугацаанд бас бие биенийхээ сайн, муу чанарыг дэндүү сайн мэдэх нь тодорхой. Та хоёр нууж хаах зүйл ч байхгүй болсон. Та хүнд үед хамгийн түрүүн багын найздаа ханддаг. Тэр ч бас адил. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад ийм үерхэл бөх юм шиг хэрнээ маш хэврэг, эмзэг байдаг юм шүү. Багын найз тун шалихгүй юманд гомдох, туних магадлал харьцангуй өндөр байдаг. Тэр нэг эргэсэн бол хэзээ ч таныг уучлахгүй.


URL:

Сэтгэгдэл бичих