“Баян Намсрай” бурхан

Улс төрд суусан шинэхэн соньхон эрхмүүдийн нэг яах аргагүй энэ хүн. “Мон-Уран”-аар овоглодог тэрээр Дундговийг харин ч нэг тэтгэж, говийн ард түмний хувьд “Баян Намсрай” бурхан мэт шүтэгдэх болсон. Мөнгөөр мөндөр яаж буулгаж болдогийг харин ч нэг харуулж яваа Б.Наранхүү гишүүн шинэхэн албандаа их хичээл зүтгэлтэй яваа харагдана лээ. Сунжирч удааширсан анхдугаар чуулганыг хүлээж суухдаа  мань хүн МУ-ын үндсэн хуулийг бараг уншаад, судлаад дуусгачих шиг болсон.  Түүгээр ч барахгүй шинэхэн засгийн газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд хүртэл орж ажиллахаар үүрэг хүлээсэн. Ямартаа ч Б.Наранхүү түшээ ирэх 28,29,30-нд болох Дундговь аймгийн наадам болон зүүн бүсийн даншигтай хамтатган өөрөө бас наадам хийж хэдэн нас давхиулахаар зэхэж буй гэнэ лээ.


URL:

Сэтгэгдэл бичих