З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаар томилжээ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаараа томилжээ. Тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг томилогдоод байсан бол эзгүйд нь бүлгийн даргаа орлож, гишүүдээ “командлах” үүргийг ийнхүү З.Баянсэлэнгэ гишүүн хүлээх болж байна. Бүлгийн дэд дарга гэдэг нэлээд чухал үүрэгтэй, тухайлбал, бүлгийн дарга ямар нэг ажлаар гадаад руу айлчлалаар явсан нөхцөлд бүлэг хуралдахад хуралдааныг даргална. Улмаар сэтгүүлчдэд бүлгийн хурлын талаар мэдээлэл хийнэ. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал дээр намын бүлгүүд санал зөрөлдвөл зөвшилцөлд орно гээд нэлээд том ажлыг нуруун дээрээ үүрэх болдог. Тэгвэл энэ бүхнээс намын листээр нэр дэвшин УИХ-д сонгогдсон төрийн түшээдээс хамгийн азтайд тооцогдох болж байгаа З.Баянсэлэнгэ гишүүн энэ удаа үүрэлцэх үүргийг намынх нь ийнхүү хүлээлгэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих