11 настай хүү паспорт, тийзгүй Ром руу нисчээ

11 настай Лиам гэгч англи хүү Манчестерын нисэх буудлаас ямар ч паспорт, тийзгүйгээр паспортын хяналт, гаалийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарч, Италийн Ром хотод хүрчээ. Хүү металл илрүүлэгч хяналтын хэсгээс ч хэнд ч мэдэгдэлгүйгээр гарч чадсан байна. Өчигдөр Ром хот хүрэх замд онгоцны зорчигчид түүнийг ганцаараа явж байгааг мэдэх хүртэл хэн ч түүнийг анзаараагүй ажээ. Лиам уржигдар ээжтэйгээ дэлгүүрт явж байгаад алга болсон тул цагдаад мэдэгдсэн байсан аж.

Харин хүү ээжээсээ төөрснөөс хойш 20 минутын дараа худалдааны төвөөс гурван км-ийн зайтай Манчестерийн нисэх онгоцны буудлаас Ром орох нисэх онгоцонд суусан байна. Нисэх буудлын төлөөлөгч хүүг өөрөө нисэх буудалд очиж, гаалийн хяналтын сиймхийгээр онгоцонд суусан хэмээн таамаглаж байгаа гэнэ. Онгоц Ром хотод буухаас өмнө хүүг ганцаараа явж байгааг мэдсэн онгоцны багийнхан түүнийг буцах нислэгээр Англид хүргэж өгчээ.

Харин хүүг Английн онгоцонд суулгасны дараа нислэгийн багийнхан болон Италийн албаны хүмүүс лавлан шалгасан гэнэ. Хүүг нутагтаа очсоны дараа нисэх буудлын ажилтнууд энэ хачирхалтай хэргийн мөрдлөгийг зогсоожээ. Манчестер хотын цагдаагийн газар ч мөн энэ хэрэгт эрүүгийн шинж байхгүй гэж хэргийг хэрэгсээгүй гэнэ.

Н.ЭНХ

URL:

Сэтгэгдэл бичих