Та оргиналь гар утас барьдаг эсэхээ мэдэх үү?
Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар аргыг танд зөвлөхөөр энэхүү мэдээллийг нийтэлж байна. Та өөрийн гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номериудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр гэнэ шүү. Тэгэхээр үнэн л байж таарч байна. Мөн дэлхийд гар утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна…
Гар утас нь угсрагдсан байвал хулхи гэж үзнэ. харин үйлдвэрлэгдсэн гэж байвал ориг гэж үзэж болно.
- Хэрэв 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь өөрийн жинхэнэ үйлдвэртээ үйлдтэрлэгдсэн бөгөөд хамгийн сайн чанарын ориг утас гэж үзэж болно. Жишээ нь таны утас NOKIA фирмийнх бол энэхүү утас яг NOKIA фирмдээ үйлдвэрлэгдсэн ярих юмгүй ориг утас гэсэн үг. /Хамгийн сайн/
- Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юмуу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финланд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд сайн чанарын утас юм байна. /Боломжийн сайн утас/
- Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тийм ч муугүй утас юм байна./Дундаж утас/
- Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юмуу 20 гэсэн цифрүүд байвал энэхүү утас ньчанарын хувьд муу ба Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг. /Муу утас/
- Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас юм байна. Мөн энэхүү утас нь хүний эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй. /Маш муу бас маш аюултай/
URL: