МАН нарийн бичгүүд тодорлоо
МАН орон тооны дөрвөн нарийн бичигтэй бөгөөд орон тооны бус таван нарийн бичгийн даргатай. Харин Бага хурлаараа нарийн бичгийн дарга нараа шинээр томилсон байна. Орон тооны нарийн бичгийн дарга болох Нийслэлийн намын байгууллагууд хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг сонгосон байна. Тэгвэл Аймаг орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, мөн нарийн бичгийн дарга байсан Ц.Сүхбаатар нар өрсөлдөж, Ж.Сүхбаатар нь албанд томилогдсон аж.
Харин Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэл, Сан, хөрөнгө хариуцсан нарийн бичгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар Бага хурлын гишүүдийн олонхийн саналыг авч сонгогджээ.
Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Гарамжав нарыг тус тус томилжээ. Мөн энэ удаагийн Бага хурлаар гишүүд нь Удирдах зөвлөлөө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж шинэчилснээр хурлаа өндөрлүүлсэн байна.
URL: