Жексоны ээжийг гурван ач хүүхдээ асрах эрхийг нь хасчээ
АНУ-ын Калифорни мужийн шүүх алдарт дуучин Майкл Жексон агсны ээжийн гурван ач хүүхдээ асрах эрхийг нь хассан талаар ВВС бичлээ. Одоо хүүхдүүдийг Жексоны ахын хүү ТиЖей асран хүмүүжүүлэх болоод байна. Түүнчлэн Жексоны хүүхдүүд 10 настай Блэнкет, 14 настай Пэрис, 15 настай Принс нар мужаасаа гарахгүй байх юм. Өдгөө 83 настай Кэтрин Жексон том охины хамт сувилалд биеэ эмчлүүлж байгаа аж.
Попын хаан Майкл Жексоныг нас барснаас хойш хүүхдүүд эмээтэйгээ хамт амьдарч байсан юм. Сүүлийн долоо хоног Кэтрин Жексоныг алга болсон мэдээ гарсан бөгөөд гар утсаа салгасан байжээ. Хүүхдүүд эмээтэйгээ холбоо барьж чадахгүй байсаар мягмар гарагт холбогдоход эмээ нь согтуу байх шиг санагдсан гэнэ. Кэтрин одоо санхүүгийн, хуулийн асуудалтай байгаа юм байна.
URL: