“Playtime 2012”-т тоглох шилдэг хамтлагууд өнөөдөр тодорно
HI Fi Records-оос жил болгон зохион байгуулдаг “Playtime 2012” рок наадам энэ жилийнхээ сүлд дууг тодруулжээ. Наадмын үеэр хамтлаг, дуучдын тоглолт, төрөл бүрийн арга хэмжээний сул зогсолт бүрийд цаана дэвсгэр дуу буюу сүлд дуугаар “Dutch Uncles” хамтлагийн “Cadenza” хэмээх уран бүтээл эгшиглэх нь ээ. Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд оролцох хамтлагуудын бүртгэл өнөөдрөөс дуусгавар болж байна. Өөр нэг шинэхэн мэдээллийг дуулгахад, энэ жилийн наадамд ямар хамтлагууд оролцохыг тэсч ядан хүлээж байгаа бол өнөөдөр асуултандаа хариултаа авч болох нь. Учир нь хамтлагуудыг шалгаруулах тоглолт өнөөдөр 17.00 цагт C1 телевизийн студид болох юм. Харин наадмын зочин хамтлагаар Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон билээ.
URL: