Шарайд Цэвээн (Цэвээн Жамсарано)

Бодонгууд М.Дөш-ийн “Монголын 100 суут хүн” номын 65 дахь хүн Шарайд Жамсараны Цэвээн (Цэвээн Жамсарано)-ийн талаар та бүхэнд танилцуулая. Шарайд Цэвээн эрдэмтэн бол буриад-монголын суут их эрдэмтэн, төрийн их зүтгэлтэн хүн билээ.

Шарайд Цэвээн (Цэвээн Жамсарано)

 Sharaid Tseveng (Sharaid Tsebeng, Sharaid Tseveen, Teveen Jamsarano, Teveen Jamtsarano, Teveen Jamsaranov)

 (1881 – 1942)

Их эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч, төрийн зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаантан, нармай монголын үзэл санааны их онолч

Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэрэгийн зорилт бол бүх Монгол үндэстэнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол улусыг байгуулах явдал болой. Манай улус тусгаар тогтнож хөгжие гэбэл бүх Монголыг хамарах явдал, Ар Монголоор зогсох үгүй. Ингэхийн тулд Ар Монгол бол бүх Монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл-шашин, улус төрөөр үлигэрлэн дагуулах ёстой.

 

Улус төрийн зүтгэлтэн, их эрдэмтэн Шарайд Цэвээний уг гарбали

 

Уг гарбали; Хори аймагийн Шарайд овог

 

Хори аймагийн Барга багатурын гутгаар хөбэгүн Хоридай мэргэн бүлгээ. Хоридай мэргэний дөтгөөр хөбэгүн Шарайд бүлгээ. Хори аймагийн Шарайд овогтон болов. Шарайд овогийн уриа болбаас Шоо мэргэн (Чоно мэргэн) бүлгээ. Шарайдын дөтгөөр хөбэгүн Худанса бүлгээ. Худанса-ийн хөбэгүн Борхи бүлгээ. Борхи-ийн хөбэгүн Бухагай бүлгээ. Бухагайн хөбэгүн Баргай бүлгээ. Баргайн хөбэгүн Энгхиргэ бүлгээ. Энгхиргэ-ийн хөбэгүн Энггэр бүлгээ. Энггэрийн [залгамчир ачи] хөбэгүн Энгхэ бүлгээ. Энгхэ-ийн хоёрдугаар хөбэгүн Бүүбэлэй бүлгээ. Бүүбэлэйн хөбэгүн Түеорсог бүлгээ. Түеорсогийн хөбэгүн Соно бүлгээ. Соно-ийн хөбэгүн Ноёодой бүлгээ. Ноёодойн хөбэгүн Зангхуй бүлгээ. Зангхуйн хөбэгүн Мантан бүлгээ. Мантангийн гутгаар хөбэгүн Долдо бүлгээ. Долдо-ийн зургадугаар хөбэгүн Морхоо бүлгээ. Морхоогийн ахмад хөбэгүн Гэндэн бүлгээ. Гэндэнгийн хөбэгүн Жамсаран бүлгээ. Жамсараны хөбэгүд Цэвээн эрдэмтэн, Базар, Аюур нар бүлгээ. Шарайд Цэвээний хөбэгүн Аюуши бүлгээ. ШарайдАюуши-ийн хөбэгүн Бадмадоржи бүлгээ. Бадмадоржи-ийн хөбэгүд Баяр, Аюур нар бүлгээ.

 

Шарайд овогийн Цэвээний бага нас ба идэр нас

 

Монголын суут их эрдэмтэн Шарайд Цэвээн (монгол бичигээр Цэвэнг, орос бичигээр Цэвээн Жамсаранов; Цэвээн Жамсрано) болбаас Монголын хойд хязгаар Буриад Монгол дахь Ага-ийн тойрогийн Судунтуй хэмээх газар могой жилийн гуран сарын хорин найманы өдөр (1881 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр) Хори аймагийн Шарайд овогийн зайсан Жамсарангийн ахмад хөбэгүн болж мэндэлсэн бүлгээ. Түүний эцэг Жамсаран болбаас Ага нутаг дахь хори буриадын нэлээд боловсролтой бичигийн хүн байсан бөгөөд түүний эх болбаас бичиг үсэг үл мэддэг боловч ухаалаг эмэгтэй байсан ажугуу. Шарайд Цэвээн өөрийн өбөг эцэг (хөгшин аба) Гэндэнгээс арадын аман зохиол, хори баргуд аймагуудын гайхамшигт сайхан үлигэр домогуудаас сонсон өсөж Аламжи мэргэн, Айдурай мэргэн зэрэг эртний их багатуруудын суу алдарыг биширч, буриадын Гэсэр туужи-ийн хэдэн мянган мөр шүлэгийг шимтэн сонсож бага насыг өнгөрөөсөн бүлгээ.

Шарайд Цэвээн бээр долоон насандаа эрдэм номын мөр хөөж, хулгана жилээс туулай жил хүртэл (1888-1891 онд)  Ага дахь бага сургуулийг гурван жил суралцаж төгсөөд, мөн туулай жилээс морин жил хүртэл (1891-1894 онд) Чита дахь орос дунд сургуулийг гурван жил суралцаж, хонин жилээс тахиа жил хүртэл (1895-1897 онд)  Петербург хотноо Хори аймагийн Хуацай овогийн Бадамын хөбэгүн Жамсаран (Петр Бадмаев)- ы (1851-1919) сургууль дээр хүрэлцэн ирж суралцсан байна.

 

 

 

Зураг 1. Петербург хот дахь буриад-монгол сургууль. Хуацай Бадамын Жамсаран бээр сурагчидынхаа хамт. 1895 он. Энэ сургуулиас Шарайд Жамсараны Цэвээн, Хэнгэлдүр Ринчиний Элбэгдоржи нарын нэрт улус төрч, эрдэмтэд төрж гарсан юм.

 

Хори аймагийн Хуацай овогийн “Засугула” Бадамын хөбэгүд Цүлтэм оточи (-1873), Жамсаран оточи (Жамсаран Петр Бадмаев) (1851-1920) нар Орос орон даяар ихээхэн алдаршсан буриад-монгол оточи нар бөгөөд түбэдийн анагаах ухааныг ихээхэн дэлгэрүүлжээ, Энэ ах дүү хоёр бол оросын царийн ордон дотор ихээхэн нөлөөтэй хүмүүс байлаа. Хуацай Жамсаран (Жамсаран Петр Бадмаев) болбаас монгол үндэстэнийг сэргээн мандуулах, Манжу нарын ноёрхолоос монголчуудыг бүхэлээр нь гаргаж оросын мэдэлд оруулах, үүний дараа бүх монголыг тусгаар улус болгох тухай онолыг боловсруулан дэвшүүлж байлаа. Үүний үрээр Хуацай Жамсаран эрдэмтэн оточи бээр оросын дорно дахины бодлого, үйл ажиллагааг идэвхижүүлж байсан юм.

 

 

 

 

 Зураг 1. Хуацай Бадамын Жамсаран (Жамсаран Петр Бадмаев) Тэрбээр буриад-монголын нэрт соён гэгээрүүлэгч хүн байлаа. 

Шарайд овогийн Цэвээн бээр балчир багаасаа эхлэн монгол үндэстэнээ хайрлаж, буриад аймаг юугаан хайрлаж, эх орон, элигэн садан, нутаг усуныхаа тухай эртний үлигэр домог, бөөгийн дуудлага, арадын билиг зүй, шашины номлолд ихээхэн сонирхолтой болж түүнээс суралцсан ажугуу. Шарайд Цэвээн бээр бага наснаасаа үндэс язгуур юугаан хамгаалах бодлоготой өсөж, энэхүү бодлого юугаан нэгэн цагаар орхиж үл чадах байтугай нэгэн насаараа орхиход бэрхтэй болохыг ухаарч ойлгосон юм. Монголын суут их эрдэмтэн Шарайд Цэвээн (Жамсарано) бол эрдэмтэн судлаач, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, дуун хөрбүүлэгч, зохиолч, түүхч, улус төрийн зүтгэлтэн, угсаатан зүйч, Монгол туургатаны тусгаар тогтнолын хөдөлгөөнийг үндэслэгч, гүн ухаантан зэрэг аугаа их хүн байсан бөгөөд түүний олон талт үйл ажиллагаа Монголын тал нутаг дээр гүн ул мөрөө үлдээсэн юм. Монголын суут их эрдэмтэн Шарайд Цэвээн (Жамсарано) бээр Цэвээн Жамсарано хэмээх нэрээр дэлхий дахинаа алдаршсан ажугуу.

 

Шарайд Цэвээн нүүдэлчин арад түмэний бичиг соёлыг сонирхон судалсан ину

 

Шарайд овогийн Ж.Цэвээн энд суралцаж байхдаа Хуацай овогийн Жамсараны (Петр Бадмаевын) номлолыг суралцаж үндэс язгуур Монголчуудынхаа тухай улам их мэдэж, Нармай Монгол үзэлийн оюун санаандаа соёолуулж эхлэв.

 

Зураг 3. Шарайд Цэвээн эрдэмтэн идэр залуудаа.

 

 

Гэтэл оросын эрх баригчидаас тус сургуулийн сурагчидыг загалмай зүүх, хэрээсниг болохыг шаардсан учир хори буриадын хөбэгүд үүнийг эрс татгалзсаны дараа тахиа жил (1897 онд) оросын талаас уг сургуулийг хаасан тул Шарайд Ж.Цэвээн өөрийн төрөлхи Баргужин орон (Буриад Монгол) уруугаа буцаж нохой жилээс барс жил хүртэл (1898-1902 онд) дөрвөн жил Эрхүү хотын Багши-ийн дамжаа дээр суралцаж төгсөөд 21 насандаа барс жилээс (1902 оноос)  Петербург хотын их сургууль дээр Цагаангууд овогийн Баради-ийн хөбэгүн Базар (Базар Барадин) (1878-1937)-ын хамт (Улаан-Үүдийн Судар бичигийн хүрээлэнгийн захирал) сонсогчоор элсэн орсон байна.

Зураг 4. Цагаангууд Барадийн Базар

 

 

Барга багатурын хөбэгүн Хоридой мэргэн бүлгээ. Хоридой мэргэний хөбэгүн Цагаан бүлгээ. Цагааны хөбэгүн Тунихан бүлгээ. Туниханы хөбэгүн Мухар бүлгээ. Мухарын хөбэгүн Хүзүүн бүлгээ. Хүзүүний хөбэгүн Албажин бүлгээ. Албажины хөбэгүн Хүхэгээ бүлгээ. Хүхэгээ-ийн хөбэгүн Өлзэй бүлгээ. Өлзэйн хөбэгүн Баянха бүлгээ. Баянха-ийн хөбэгүн Гэлдэгэ бүлгээ. Гэлдэгэ-ийн хөбэгүн Бутай бүлгээ. Бутайн хөбэгүн Омбо бүлгээ. Омбо-ийн хөбэгүн Госмо бүлгээ. Госмо-ийн хөбэгүн Жибэгэн бүлгээ. Жибэгэний хөбэгүн Дондог бүлгээ. Дондогийн хөбэгүн Буянту бүлгээ. Буянту-ийн хөбэгүн Галша бүлгээ. Галша-ийн хөбэгүн Намдаг бүлгээ. Намдагийн ахмад хөбэгүн Бадам бүлгээ. Бадамын дэд хөбэгүн Баради бүлгээ. Баради-ийн хөбэгүд Чирнэн, Базар, Сумияа нар бүлгээ. Цагаангууд овогийн Баради-ийн хөбэгүн Базар болбаас монголын их үйл хэрэгийн төлөө хүчин зүтгэсэн бүлгээ.

Шарайд Ц.Цэвээн, Цагаангууд Б.Базар нарын шинэ залуу сэхээтэнүүд Буриад Монголын их эрдэмтэн Урианхан овогийн Банзарын хөбэгүн Доржи (1822-1855)-ийн зохиол бүтээлтэй танилцаж байлаа.

 

 

Зураг 5. Урианхан Банзарын Доржи (Доржи Банзаров)

 

Ийнхүү шарайд овогийн Ж.Цэвээн бага наснаасаа эрдэмийн мөр хөөж, зэгсэн сайн боловсролтой болсон бүлгээ. Шарайд Ж.Цэвээн хорин хоёр насандаа туулай жилийн зун (1903 оны зун) буриад монгол арадын уран зохиол, бөө мөргөлийн чиглэлээр судар ном цуглуулж эхлэв. Барс жилийн зун (1904 оны зун) Оросын хүрээлэнгийн дэмжилгэтэйгээр Шарайд Цэвээн судалгааны ажил хийж Нийслэл хүрээ, Ага (Хори) Буриадын нутагаар аялан амьдарч, судалгаа хийж эхлэв. Могой жил, морин жил (1905-1906 онд) Шарайд Цэвээн мөн адил судалгааны ажилын зорилгоор Монгол нутаг дээр хэсэг сууж байгаад Петербург хотноо буцаж ирсэн байна.

Хонин жил, бичин жил (1907-1908 онд) Шарайд Цэвээн бээр Санкт Петербургийн Их Сургууль дээр ажиллаж монгол хэл зааж байлаа. Шарайд Цэвээн хуучин ном судар олох, монгол ахуй амьдаралтай гүн танилцах зорилгоор тахиа жил, нохой жил (1909-1910 онд) Өбөр Монголын нутагаар судалгааны ажил хийж аялан явсан юм. Шарайд Цэвээн ийнхүү аялахдаан, Өбөр Монголын нутагаас “Монголын нууц тобчиан” номын нэгэн хувилбарыг олж авсан бүлгээ. Уг хувилбар болбаас 12 дэбтэр, 282 зүйл бүхүй Монголын нууц тобчиан бөгөөд үүнийг нангиад түшимэл Е Дэхүй бээр барлуулан хэвлэсэн байжээ. Шарайд Цэвээн бээр уг чухал номыг хожим Дагуурын Цэндү гүн дор өгч монгол бичиг дээр хөрбүүлэн буулгасан юм.

 

Хори буриадын Шарайд Цэвээн эрдэмтэн Буриад-Монголын эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдсан ану

 

Монголын Хори аймагийн Шарайд овогийн Цэвээн болбаас монголын үндэсний үзэлийг хатуу баримталан Нармай Монголын үзэлээсээ болоод оросын гэсэн бүхэнийг жигшин үздэг байлаа. Буриад Монголын төрөлхи газар нутаг дээр нь оросын түрэмгийлэгчид дураар авирлан Байгал нуурын эргэн тойрон оросын ядуу тариачидыг үй олоноор нь нүүлгэн шилжүүлж хори, эхирид, булагад, цонгоол зэрэг буриад-монголчуудын малын бэлчээрийг булаан дээрэмдэж байсан тул Шарайд Цэвээн эрдэмтэн үүнийг таатай хүлээн авсангүй, сэтхилийн гүнд хорсон бухимдаж оросын түрэмгийлэгчидээс Буриад Монголын газар нутаг юугаан чөлөөлөн авах, монгол-буриадын арад түмэний соёл уламжилалыг хадгалан үлдэх талаар санааширан суудаг болсон байлаа.

Могой жилийн (1905 оны) хувьсгалын дараа Оросын түрэмгийлэгчид Буриад монголчуудыг хэтэрхий их дарлан зовоож, газар нутагийг дээрэмдэн булааж байлаа. Морин жил (1906 онд) Шарайд Цэвээн буриадын багши нарын нууц бүлгэмийг байгуулж томоохон зорилго тавьсан юм. Үүнд;

-         Буриад-монггол үндэстэнийг сэргээн мандуулахад туслах

-         Буриад-монголчуудыг бүхүй л талаар соён гэгээрүүлэхэд туслах,

-         Буриад-Монгголын нутаг дээр үндэстэний хувьд өөртөө эзэрхэх ёсыг тогтоох

Шарайд Цэвээн (Жамсарано) бээр Петербург хотноо багшилж байхдаан буриад, халимаг зэрэг монгол угсаатаныг оросоос тусгаарлах, оросын түрэмгийлэлийг Урианхайн хязгаар (Тува урианхай) дээр зогсоох зэрэг зорилго бүхүй нууц байгууллага байгуулж, түүнд халимаг-торгууд, буриад зэрэг монгол багши, оюутан, сэхээтэн, ноёд зэрэг нэлээд өргөн хэмжээгээр хамарч байсан нь гахай жил (1911 онд) илрэн илчилэгдсэн тул оросын эрх баригчид Шарайд Цэвээн (Жамсарано)-ийг баривчилан шорон гяндандаа хорьж эрүүдэн шүүсэн боловч буриад-монгол оюутанууд эсэргүүцэлийн хөдөлгөөн өрнүүлэн түүнийг суллахыг шаардаж үймээн дэгдээсэний зэрэгцээ Буриад Монголын хамба лама хори-ийн галзууд овогийн Агваан лхарамба (Агваан Доржиев) болон оросын дэвшилтэт үзэлтэнүүдийн оролцоотойгоор Шарайд Цэвээнийг шоронгоос суллуулж чадсан юм. Шарайд Цэвээн энэ даруй оросын нийслэлийг орхиж төрөлхи Буриад Монголын нутагтаа эгэж ирээд оросын дарангуйлал, түрэмгийлэлийн мөн чанарыг арад олондоо ухуулан таниулж байлаа.

 

Хори буриадын Шарайд Цэвээн эрдэмтэн Монгол улус дор хүчин зүтгэсэн ину

 

Энэ цагт Монголчууд Манжу Чин улусын (нангиад бус) ноёрхолыг үгүй хийж, Монгол Улус тусгаар тогтнол юугаан олж төр юүгээн байгуулж байгааг Хори аймагийн Шарайд Цэвээн эрдэмтэн талархан хүлээж аваад тэр даруй хулгана жилийн өвөл (1912 оны 1 дүгээр сард) Буриад Монголоос нийслэл Хүрээнээ хүрэлцэн ирж Монгол улусын тусгаар тогтнолын төлөө хүчин зүтгэсэн бүлгээ. Шарайд Ж.Цэвээн бээр Богда хаганы засагийн газарын Гадаад хэрэгийн яам дээр түшимэл хийхийн сацуу “Шинэ толи” сонины хянан тохиолдуулагчи-аар ажиллаж байсан юм.

Гадаад яамын сайд Чин ван Ханду-доржи ноён, ерөнхий сайдын орлогч Жинон ван Ширнэндамдин ноён нар тэргүүтэй Монгол улусын төлөөлөгчид гадаад дахинаа холбоо тогтоох, Орос улус лугаа найрамдалт харилцаа тогтоохын сацуу мөн Англи, Франц, Герман зэрэг өрнөдийн улусуудаар айлчилах зорилгоор үхэр жилийн өвөл (1912 он 1913 оны хугацах өвөл) Петербург хотноо зорчсон байна. Орос ба Монголын найрамдалын гэрээ хэлэлцээр дээр Петербург хотноо Шарайд Цэвээн бээр хэлмэрчи-ээр оролцсон байна. Монголчуудын энэ айлчилал нь Орос улусын дорнодын бодлого лугаа зөрчилдөж байсан тул Петербург хотоос чинагши явах боломжгүй болоод оросын эрх баригчидын зүгээс тус хот дахь бусад улусын элчин сайд-д нууцаар бичиг өгч, монголын ноёдыг үл хүлээн авахыг анхааруулав. Ингэсэнээр монголын төлөөлөгч ноёдыг аль ч улусын элчин эс хүлээн авсан тул Шарайд Цэвээн цөхөрөлтгүй хичээн зүтгэсэний эцэст Оросын хатуу хяналтаас нуугдаж олон улусуудын элчин сайдуудтай харилцаа тогтоон “Монгол Улус тусгаар тогтносон” тухай бичигийг гардуулж өгөв. Шарайд Цэвээн эрдэмтэн ийнхүү гадаадын бусад ороны элчин сайдуудтай харилцаа тогтоон уламаар Монголын тусгаар тогтнолыг олон улусаар хулээн зөвшөөрүүлэх талаар хөөцөлдөж туслав. Барс жилийн өвөлийн адаг сарын арван тавны өдөр (1913.2.21) Халха-ийн чин ван [Хиад аймагийн Боржигин овогийн] Хандо-доржи ноён, Жинон ван Ширнэндамдин ноён, Хори буриадын нэрт эрдэмтэн хори аймагийн Шарайд овогийн Цэвээн (Жамсарано), Галзууд овогийн Агваан лхарамба (Агваан Доржиев), Булагад аймагийн Итгэлтү хамба Даши-доржи, Халимагийн бага Дөрбэдийн ноён Чорос Цэрэн Тундутов зэрэг нөлөө бүхүй монгол зүтгэлтэнүүд Петербург хотноо уулзаж Монголын хэрэгийн талаар санаа зовнин ярилцаж байсан билээ. Монголын барс жилийн хуби сард (1913 оны 10 дугаар сарын эхэн) Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Шүүх яамын сайд Удай ван ноён тэргүүтэй монголын төлөөлөгчид мөн Петербург хотноо одоход Шарайд Цэвээн хамт хэлмэрчи-ээр очиж Оросын эзэн царь хоёрдугаар Николай, ерөнхий сайд Коковцев нар, Гадаад яамын сайд сайд Сазонов, Цэрэгийн яамын сайд Сухомлинов нар лугаа уулзахад хамт байлцсан юм. Сайн ноён хан Намнансүрэн, Шарайд Цэвээн нар Монголын талаархи Орос, Дундад хоёр улусын гаргасан Бээжингийн тунхаглалыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн билээ. Сайн ноён хан Намнансүрэнгийн энэхүү айлчилал Монгол улусын элчин сайдын яамыг Петербург хотноо байгуулах чухал зорилготой ирсэн бөгөөд дэд сайд гүн Цэрэндоржи, хэлмэрч түшимэл Шарайд Цэвээн (Жамсарано) хоёрыг тус хотноо үлдээж монголын элчин сайдын тамга орхиж буцахаар шийдэж байгаагаа Оросын талд мэдэгдсэнд Орос улус эсэргүүцэж байсан тул арга буюу Англи, Америк, Жибэн, Нангиад, Шевицари, Франц, Герман, Итали, Түрк, Голланд, Дани, Австри зэрэг арав гаруй улусын элчинд тусгай мэдэгдэл бичиг хүргүүлээд буцсан юм. Энэ бүхэнд Шарайд Цэвээн (Жамсарано) эрдэмтэний хичээл хүчин зүтгэл үлэмж их байлаа.

 

 

Зураг 6. Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Шүүх яамын сайд Удай ван ноён, Цэрэгийн яамын сайд Чимэддоржи, Дотоод яамын сайд Цэрэндоржи, Шарайд Цэвээн, Козин нар. Санкт Петербург 1913 онд.


Барс жил (1914 онд) Хори буриадын Шарайд Цэвээн (Жамсарано), Хорчины Дандаа Дэмчигдоржи нарын монгол эрдэмтэд Монголын цааз хуулийн эрх зүйг боловсруулахад зориулан гадаад улусын хуулиудаас орчуулж бэлтгэсэн байна. Шарайд Цэвээн мөн газарын зураг бэлдэх ажилд оролцож байлаа. Шарайд Цэвээний санаачилгаар Богда гэгээн хаганы дэргэд Их Британи улусын төрийн тогтолцооны үлигэр загварыг хуулбарлан дээд танхим, доод танхимыг бүрдүүлэх төсөлийг боловсруулав. Шарайд Цэвээн бээр “Засагийг шинээр үүсгэн явуулахад хичээнгүй шударга үнэнч ариуныг гол багана болгож, улус төрд хэрэглэгдэх эрдэмийн зүйлийг сургабаас зохино. Зарим улусын үлэмж хүчирхэг болсон нь эд, эрдэм хоёрын ач хэмээх тул монголчууд эс хичээбээс үл боломуй…” гэж үзээд улус төрийг мандуулах хэрэгт эд ба эрдэм хоёр нэн чухал болохыг заасан байна. Монголын тусгаар тогтнолын төлөө туулай жил (1915 онд) Орос, Монгол, Дундад гурван улусын Хиагтын гэрээ бичиг дээр оролцон монголын талаас Дотоод яамын сайд Да лама Даши-жаб, Сангийн яамын тэргүүн сайд Халха-ийн Түшиэтү чин ван Чагдаржаб ноён, Шүүх яамын дэд сайд хорчины чин ван Удай ноён, Цэрэгийн яамын тэргүүн зөвлөх сайд, цэрэгийн өрлүг барга-ийн Манглай багатур Дамдинсүрэн ноён, Гадаад яамын дэд сайд хичээнгүй гүн Цэрэндоржи, гүн Жигжиджаб нар тэргүүлэн, Хори аймагийн Шарайд Ж.Цэвээн, Цонгоол аймагийн Баатуд Гарамын Цогту (Цогту Гармаевич Бадамжапов), Дагуурын Цэндү гүн нар эх зохиогч, орчуулагчаар ажилласан байна.

Шарайд Цэвээн эдгээр олон уулзалт, хэлэлцээр, хурал дээр биеэр оролцон хэлмэрчилж байхдаа Орос улус ба нангиадын Дундад Иргэн улусын зүгээс Монголын тусгаар тогтнолд дайсагнасан өнгө аясаар хандаж үгүйсгэж байгааг үзсэн юм. Шарайд Цэвээн энэ цагаас эхлэн Сайн ноён хан Намнансүрэн, Ханду-доржи ноён нарын дээд эрх баригчид лугаа ойр ажиллаж Орос улусын бодлого, оросын эрх баригчид лугаа хэрхэн харилцах талаар тэдэнд зөвлөгөө өгч байсаны хүчинд монголын хэрэг дотор олон чухал зорилго юугаан биелүүлэв. Шарайд Цэвээн улус төрийн үйл хэрэгт хатуужин явахдаан Монгол улусын тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэж, гуйвалтгүй үзэл бодолдоо үнэнчээр зүтгэсэн бүлгээ.

Богда хаган түүнийг “Эрдэмтү хүмүүн” гэж өргөмжилөөд Шарайд Ж.Цэвээн-д Түшиэтү хан аймагийн нэгэн хошууны нутаг дээр (одоогийн Төв аймагийн Эрдэни сумын нутагаас) багахан хэмжээний газарыг соёрхсон болой.

 

Шарайд Ж.Цэвээн эрдэмтэн иргэний боловсрол ба сэтгүүл зүйг үндэслэсэн ину

 

Хоридугаар зууны Монгголчуудын оюун санааны эцэг гэгддэг их соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн Шарайд Ж.Цэвээн монголын иргүний боловсрол ба сэтгүүл зүйн салбарыг шинэчилэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Хулгана жилийн хаварын тэргүүн гуран сарын арван гурваны өдөр (1912 оны 3 дугаар сарын 30-ны өдөр) Шарайд Цэвээн эрдэмтэн “бодомжилтугай” хэмээсэний ёсоор иргүний боловсрол олгох сургууль байгуулах талаар Гадаад яаманд айлтгал бичиж, уламаар тус яамын сайд Ханду-доржи ноён лугаа уулзаад төрийн мэдэлд иргэний боловсрол олгох дунд сургуулийг байгуулж монгол бичиг, орос үсэг заадаг болсон болой. Шарайд Ж.Цэвээн, Д.Абашиев нар иргэний сургуулийн сургалтын хөтөлбөр зохиосон бөгөөд Шарайд Ж.Цэвээн багши бээр монгол ба бусад улусын аж төрөх ёс, түүх, дэлхийн байдал, түмэн бодис зэрэг хичээл заахын сацуу Арадын аман зохиол, Чинггисийн билиг сургаали, оросын уран зохиолын талаар ярьдаг байсан бол, Абашиев багши бээр орос хэл, тоо бодлого, хэмжил зүй, шугам зураг зэрэг хичээлийг, монгол багши нар монгол хэл, манжу хэл, нангиад хэл бичиг зэрэг хичээлийг, цэрэгийн мэргэжилтэнүүд биеийн тамирын хичээлийг тус тус зааж байлаа. Шарайд Ж.Цэвээн монголын боловсролын салбар дээр анхааран үхэр жилээс могой жил хүртэл (1913-1917 онд) монголын нийслэл хүрээн дээр сургуулийг нээн хичээл зааж, түүний анханы сурагчии-йн нэг бол дагуур овогийн Х.Чойбалсан байлаа. Шарайд Ж.Цэвээн арадын сургуулийг байгуулж шарайд Ж.Цэвээний бичсэн “Орчилон ертөнцийн байдал” ном 20-оод оны үед дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага болж байлаа. Монголын бага, дунд боловсролын сургалтын агуулгын анхны эх үндэсийг тавьж хөгжүүлэхэд сургагч багши Эши-доржи, хори-ийн Шарайд Ж.Цэвээн, эхиридийн Эрдэни-батухан, Онхудын Жамъян гүн, Халха-ийн Даши-нима гүн, гүүши Авирмэд, Чимид, Аюурзана нарын олон судлаач, сэхээтэн багши нар оролцож байсан юм. Шарайд Ж.Цэвээн бол европийн боловсрол эзэмшсэн томоохон сэхээтэн байсан бөгөөд түүний боловсролын онолын үзэл санааны агуулга ину;

-Нийгэмийг хөгжүүлэх нэг хөшүүрэг бол арад түмэнийг гэгээрүүлэх боловсролыг хөгжүүлэх явдал.

-Боловсролын зорилго бол оюун ухааныг хөгжүүлж, эрдэм ном заахаас гадна, ёс суртахууны хүмүүжил олгож, бие хүн төлөвшүүлэхэд чиглэгдэж байлаа.

-Боловсролыг хөгжүүлэхдээ хари ороны тэргүүний туршилга, арга барилыг өөрийн үндэстэний онцлогт тохируулан хэрэглэх нь чухал хэмээн үзэж байлаа.

Шарайд Цэвээн сургууль дээр үзэх шинжилэх ухааны номын жагсаалт гаргаж, хаа тааралдсан газараас нь түүнийг мөнгө хайрлахгүй худалдаж авсан юм. Эл идэвхи зүтгэлийг нь засагийн газараас хөхиүлэн дэмжиж мөнгө төгрөгөөр туслан дэмжиж байлаа. Шарайд Цэвээн бээр франц хэлээр гайхамшигтай сайхан ярьдаг байсан бөгөөд олон сайхан ном зохиолыг орчуулан сургалтын хөтөлбөр-д оруулж байлаа. “Хүн арадын боловсрох замын манлай бол эрдэм соёл юм” хэмээн Шарайд Цэвээн эрдэмтэн айладсан юм.

Үхэр жил (1913 онд) Шарайд Ж.Цэвээн гучин гурван насандаа Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн заавараар Монгол улус-д анх удаа дэвшилт арадчилсан агуулгатай “Шинэ толи” хэмээх бичиг сониныг гаргасан ажугуу. Шарайд Цэвээн бээр Оросын Шинжилэх ухааны хүрээлэнгээс хэвлэлийн үсэг хэбэлүүр авчиран сонин гаргах нөхцөлийг хангасан байна. Шарайд Ж.Цэвээн ийнхүү монголын сэтгүүл зүйг үндэслэж түмэн олонд төрийн бодлого юугаан ухуулан таниулах ажилыг эхлүүлэв. Шарайд Ж.Цэвээн “Шинэ толи” сэтгүүлийн барс жилийн (1914 оны) есдүгээр дугаар дээр нийтэлүүлсэн үгүүлэлдээ; “…Мөн цахилгаан утасыг улусын мэдэлд авч эдийн засагийг сайжируулах, түүхий эд боловсруулах, улаа өртөөг засах зэрэг ажилыг чадах ядахаар хийхээр оролдож байгааг үзэбэл Монголын эрх баригчидыг даанч зүгээр сууж, хоосон нэр хэмээбэ гэж болох үгүй. Алсдаа нэгэн тусгаар улус болох суурийг бэлтгэн тавьж байна” хэмээн бичиж байлаа. Мөн Шарайд Ж.Цэвээн бээр “Нийслэл хүрээний сонин бичиг” дээр туулай жил (1915 онд) бичихдээн; “Засагийг шинээр үүсгэн явуулахад хичээнгүй шударга үнэнч ариуныг гол багана болгож, улус төрд хэрэглэгдэх эрдэмийн зүйлийг сургабаас зохино. Зарим улусын үлэмж хүчирхэг болсон нь эд, эрдэм хоёрын ач хэмээх тул монголчууд эс хичээбээс үл боломуй” хэмээсэн байдаг ажугуу.

Тахиа жилээс (1909 оноос) Шарайд Цэвээн бээр Харбин хотноо хэвлэгдэж байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхитэн сурбалжилагчи-аар ажиллаж байлаа. Мөн тэр бээр “Эрдэм сурахад эрхэмлэх дэбтэр” хэмээх шинжилэх ухааны сэтгүүл, туулай жилийн хөхөлэр сард (1915.9.1) “Нийслэл Хүрээний сонин бичиг” хэмээх сониныг эрхилэн гаргасан байна.

 

Шарайд Цэвээн бээр Буриад Монголын үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, Нармай Монголын хөдөлгөөнд оролцсон ину

 

Орос улус, нангиадын Дундад Иргэн улус хоёрын шахалтаар Монгол улусын тусгаар тогтносон байдал ихээхэн суларч, нангиадын засагийн газарын нөлөө Монгол улус-д ихээхэн нэмэгдэж, монголчуудын биеэ даасан байдал могой жилийн (1917 оны) орчим ихээхэн хумигдаж байлаа. Энэ цагт Орос орон даяар улаан хувьсгал дэгдэж, Шибэр нутаг тэр чигээрээ дайны талбар болон хувирч, Буриад Монголын нутаг дээр оросын түрэмгийлэл улам гаарч, оросын иргэний дайнд буриад-монголчууд ихээхэн зүдэрэхийн сацуу дэвшилтэт үзэл бүхүй буриад-монголын сэхээтэнүүд цаг төрийн энэхүү завшиан тохиолыг ашиглан Буриад Монголын нутагийг оросын түрэмгийлэл ба нөлөөнөөс гаргахын учираа улус төрийн үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхлэв.

Хори аймагийн Шарайд овогийн Ж.Цэвээн могой жил (1917 он) хүртэл Монгол улусдаа амьдараад Буриад Монгол дахь үндэстэний хөдөлгөөнд оролцохын тулд яаралтай Баргужин орон уруугаа буцсан юм. Өмнөхи могой жил (1905 онд) Буриад-Монголын баруун хэсэг дээр Эрхүү гол ба Байгал нуурын ар дахь буриад-монголын овог аймагууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг эхлүүлэн оросын түрэмгийлэлийн эсрэг тэмцэлийг өрнүүлэв. Энэ сацуу Буриад-Монголын зүүн хэсэг дээр “Хуучин дум” ба “Буриадын дэбшилт нам” хоёр сөрөн зогсож байлаа. Эдгээрээс гадна Буриад-Монголын үндэсний үзэлтэй зүүн жигүүрийнхэн болох Хори аймагийн Шарайд овогийн Ж.Цэвээн (Жамсарано), Цагаангууд овогийн Баради-ийн Базар (Базар Барадин), М.Н.Богданов, Галзууд овогийн Агваан лхарамба (Агваан Доржиев), Нохой Хөбдүүд овогийн Цэбэгийн Гомбожаб (Гомбожаб Цибиков), Эхирид аймагийн Хэнгэлдүр овогийн Ринчиний Элбэгдоржи (Элбэгдоржи Ринчино) нарын сэхээтэн хүмүүс улус төрийн үйл ажиллагаа явуулж байлаа. Шарайд Цэвээн урид морин жил (1906 онд) хэсэг нөхөдийн хамт Хори буриадын багши нарын нууц бүлгэмийг байгуулан удирдаж байсан билээ.

 

 

Зураг 7. Буриад-Монголын үндэстэний хөдөлгөөний удирдагчид. Шарайд Цэвээн, Цагаангууд Барадин Базар, Худай Н.Богданов, Галзууд Агваан лхарамба, Нохой Хөбдүүд Цэбэгийн Гомбожаб, Хэнгэлдүр Ринчиний Элбэгдоржи нар.

 
 

Буриад-Монголын улус төр ба шашины нэрт зүтгэлтэн Бандида хамба лама [Хори аймагийн Галзууд овогийн] Агваан лхарамба (Агваан Доржиев) бол будда-ийн шашины томоохон зүтгэлтэн бөгөөд Түбэдийн Далай лама-ийн дэргэд алба хааж байсан тул Түбэд, Монгол, Орос, Буриад Монголын нутаг дээр түүний нэр алдар өндөр байлаа. Буриад-монголын эдгээр дэвшилтэт залуучууд “оросын түрэмгийлэлийн эсрэг сөрөн зогсохын тулд Буриад-монголчууд шашины далбаан дор нэгдэх боломжтой хэмээн үзэж байлаа. Эрхүү дэхь буриад монголчууд газар нутагийнхаа 53%-ийг, хори-ийн буриад монголчууд газар нутагийнхаа 49%-ийн оросын түрэмгийлэгч нарт алдаж мал сүрэг нь бэлчээргүй болоод Байгал нуурын эргэн тойрон олон овогийн нүүдэлчин буриад монголчууд үгүйрэн хоосорч байлаа. Могой жил (1905 онд) Орос дахь хувьсгал өрнөж байх үеэр буриад-монголчуудын үндэсний хөдөлгөөн сэргэж, оросын дарангуйлалаас улус үндэстэнээ чөлөөлөхөөр эрмэлзсэн бөгөөд уг хувьсгал бүтэлгүйтсэний дараа оросын цэрэгийн эрхтэнүүдийн зүгээс буриад-монголчуудыг занан зүхэж, хүйс тэмтэрэх хэрэгтэй хэмээх үг гарах болсон байлаа. Орос Жибэний дайны үеэр (1895-1905 он) Орос улус буриад-монголчуудын агт морьд, мал сүрэгийг цэрэгийн хүнс, унаанд их хэмжээгээр дайчилан хэрэглэхийн сацуу буриад-монгол эрчүүдийн дайны тэргүүн эгнээнд үй олоноор нь явуулсанаар Буриад монголчууд их хэмжээний хохирол амссан байна. Тус бүс нутагийг алдахгүйн тулд орос тариачидыг үй олоноор нь шилжүүлэн суулгаж, оросын цэрэгийн томоохон анги нэгтгэлүүдийг байрлуулах болсоноор Буриад-монголчуудын язгуур эрх ашиг хөндөгдөж эхэлсэн байна.

Галзуудын Агваан (Доржиев), Шарайдын Цэвээн (Жамсарано) нар буриад-монголчуудын сэргэн мандалтын гол тулгуур бол будда-ийн шашин хэмээн номлож хори аймагийн буриад монголчуудын дотор ихээхэн сурталдахын сацуу Байгал нуурын баруун эрги дагуу нутаглах бөөгийн мөргөлтэй Булагад аймагийн буриад монголчуудын дотор ч будда-ийн шашины сурталыг нэвтэрүүлэхийг оролдож байлаа. Могой жилээс (1917 оноос) хойш Буриад Монголын нутаг дээр Шарайд Ж.Цэвээн тэргүүтэй үндэсэрхэг үзэлтэнүүд “Буриад арадын туг” хэмээх байгууллагыг санаачилан байгуулж мөн “Дэбшилт буриадуудын нам” бий болсоны зэрэгцээ Буриадын үндэсний хороог зохион байгуулж Эхирид аймагийн Хэнгэлдүр Элбэгдоржи (Ринчино)-ийг удирдагчаар сонгосон байна. Морин жилийн (1918 оны) эхээр М.М.Сахиянова, М.Н.Ербанов, Г.Г.Данчинов нарын буриад нар Оросын улаан намынхантай нийлэн буриад-монголын эх нутаг, арад түмэн юүгээн харийн түрэмгийлэгчид дор худалдахаар хөөрцөглөн давхиж байлаа.

Могой жилийн хавар буган сарын шинэдээр (1917.4.23-25) Чита хотоноо Ар Байгал, Эрхүү нутагийн буриад монголчуудын төлөөлөгчидийн анхдугаар их хурал хуралдаж Буриад Монголын нутаг дээрхи монголчуудын (эхирэд, булагад, хори, цонгоол зэрэг монгол аймагуудын арад түмэн) үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг зарлан тунхаглаж, тус их хурал дээр буриадын М.Н.Богданов “Буриад Монголын үндэсний өөртөө засан тогтнох тухай төсөл”-ийг төлөөлөгчидөөр хэлэлцүүлэв. Уг хуралаас Буриадын Үндэсний төв Хороо-г (Бурнацком) байгуулахаар тогтсон бөгөөд буган сарын дөрвөний өдөр (1917.4.25) Буриадын Үндэсний төв Хорооны их хурал хуралдаж түүний даргаар Эхирид аймагийн Хэнгэлдүр Элбэгдоржи Ринчино сонгогдсон бүлгээ.

Эхирид аймагийн их ноён Бата хан гэж байсан ажугуу. Бата ханы хөбэгүн Амугуланг хан бүлгээ. Амугуланг ханы хөбэгүн Аюухай бүлгээ. Аюухайн хөбэгүн Эхирид бүлгээ. Эхирид овогтон болоод олон үе өнгөрөбэй. Эхиридийн хөбэгүн Зонхи бүлгээ. Зонхи-ийн ахмад хөбэгүн Хэнгэлдүр бүлгээ. Хэнгэлдүрийн хөбэгүд үр ач нар нар Хэнгэлдүр овогтон болов. Хэнгэлдүрийн хөбэгүд Хазуухай, Халиухай, Хэрхээн нар бүлгээ. Халиухайн дөтгөөр хөбэгүн Уухан бүлгээ. Ууханы хөбэгүн Борогүзэн бүлгээ. Борогүзэний ахмад хөбэгүн Барбиншөө бүлгээ. Барбиншөөгийн хөбэгүн Бүлтэ бүлгээ. Бүлтэ-ийн хөбэгүн Үбүгүнэ бүлгээ. Үбүгүнэ-ийн хөбэгүн Морхосой бүлгээ. Морхосойн хөбэгүн Балжар бүлгээ. Балжарын хөбэгүн Эрэнчин бүлгээ. Эрэнчиний хөбэгүн Элбэгдоржи бүлгээ. Эхирид аймагийн Хэнгэлдүр Элбэгдоржи Ринчино (1888-1938, хулгана жилтэй) бол хожим монголын их хэрэгийн учир Монгол улус дор их тус хүргэж, харин эрх мэдэлийн төлөө монголын төрд их ч хор тарьсан ажугуу. Эхиридийн Элбэгдоржи бол Баргужин төхөм хэмээх газар хулгана жил (1888 онд) төрсөн бүлгээ.

 

 

Зураг 8. Буриад-Монголын цэрэгийн зүтгэлтэн өрлүг Эрдэни Семенов (Атаман Семенов)

Буриад Монголын Ар Байгал нутаг дээр Ага, Баргужин, Хори, Сэлэнгэ зэрэг дөрвөн аймаг, Эрхүү нутаг дээр Ангар, Эхирид-Булагад, Түнхэн гэсэн гурван аймаг байгуулагдаж монгол засагийг тогтоосон байна. Монголын морин жилийн өбөөлжин сарын арван таваны өдөрөөс хорин хоёрын өдөр хүртэл (1917.11.28-12.05) Дээд Үд хотноо Бүх буриад монголчуудын Их хурал хийж, тус хуралаас Шарайд  Цэвээн (Жамсарано)-ийг Буриадын Үндэсний төв Хорооны даргаар томилж, хорооны бүрэлдэхүүн дотор 12 хүнийг сонгосон болой. Буриад монголын гол гол зүтгэлтэнүүдийг багтаасан 13 хүнтэй Үндэсний зөвлөлийг байгуулан буриад-монгол үндэстэний сүлд, далбааны төсөлийг хэлэлцэж баталсан байна. Буриад Монголчуудын үндэсний хөдөлгөөнийг буриадын цагаан өрлүг, обогор (атаман) Эрдэни Семенов (буриад-монгол ба хасаг цэрэгийн эрлийз гуран хүн) ихээхэн дэмжиж, тэдний гол түшиг бол өрлүг Эрдэни Семенов болж байлаа. Энэ цагт Семенов өрлүг цагаантаны дотор хамагийн их нөлөөтэй болоод Буриад-Монголын нутагийг гагцаар мэдэж оросын түрэмгийлэлийг хүчийг сааруулахыг оролдож байлаа.

Оросын царийн эзэнт гүрэн нуран унаж, улаантан цагаантан болоод өөр зуураа байлдаж байгаа завшианыг ашиглаж буриад-монголчууд тусгаар тогтнолын хөдөлгөөнийг зохион байгуулж байсан энэ завсар нангиадын түрэмгийлэлийн эсрэг Өбөр Монгол, Барга Монгол (Хөлөнбуйр) дахь монгол аймагуудын дотор тусгаар тогтнолын хөдөлгөөн нэн идэвхитэй өрнөж байлаа. Энэ цагт Дагуур, Манжуур дахь төмөр замыг цагаантаны өрлүг Эрдэни Семенов эзэмшиж байсан тул буриад, барга, өбөр монгол дахь тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагчид хялбархан холбогдож чадсан байна. Буриад Монгол, Барга Монгол, Ар Монгол, Өбөр Монгол, Хөхэ нуур, Или Тарбагатайн монголчуудыг багтаасан “Их Монгол Улус” байгуулах төлөвлөгөө дэвшүүлэн нармай монголын хөдөлгөөн Байгали нуурын орчим дахь Буриад Монгол, Хөлөн нуурын орчим дахь Барга Монгол зэрэг нутагууд дээр нэн хүчтэй өрнөж, олон монгол цөстэй эрсийг цөсийг бадарааж байлаа. Цагаантаны өрлүг Эрдэни Г.М.Семенов Буриад монголын дэвшилтэт үзэлтэнүүдийг дэмжихийн зэрэгцээ Барга, Өбөр Монголын ноёд лугаа холбоо тогтоож тэднийг өөртөө татаж авсан нь Манжуур, Монголын талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан Жибэн улусын хараанд өртсөн байна. Энэ үеэс эхлэн Жибэн улусын зүгээс Эрдэни Семеновын үйл ажиллагааг дэмжсэн явдал Их Монголын байгуулахын төлөөхи хөдөлгөөнд хүчтэй түлхэц болсон юм.

 

   Зураг 9. Буриад Монголын нутаг Дагуурын газар байгуулагдсан Нармай Монголын засагийн газарын хуралдаан 1919 оны 2-р сард.

 Хонин жилийн улар сарын 19-ны өдөрөөс 25-ны өдөр хүртэл (1919 оны 2 дугаар сарын 19-25-ны өдөр) Өбөр Монгол, Барга, Буриад Монголын нийт 16 төлөөлөгчид Буриад Монголын нутаг дээр орших Чита хотноо нийт Монголын бага хурал хуралдуулж нармай их төрийг байгуулах тухай хэлэлцсэн бүлгээ. Энэ хурал дээр тусгаар тогтносон Монголын Холбооны Бүгд Найрамдах Арадчилсан Улус байгуулсаныг тунхаглаж, түр засагийн газар байгуулжээ. Түр засагийн газар дөрвөн яамтай байсан бөгөөд Ерөнхий сайдаар Өбөр Монголын Хөхэ хотын Нэйжи гэгээн тойн Мэндү-баяр (Чинггис хаганы угсааны хүн), Цэрэгийн яамын сайдаар Өбөр Монголын цахар Найдан гүн, Дотоод яамын сайдаар Барга Монголын дагуур Цэндү гүн, Гадаад яамын сайдаар Буриад Монголын Шарайд Цэвээн (Жамсарано) нарыг батлаж, Сангийн сайдаар Гадаад Монголоос хүн томилохоор тогтсон байна. Монголоос Боржигин Гомбо-Идшин гүн ажиглагчаар оролцож буцсан байна. Харин Эрдэни Семенов өрлүг өөрөө Нэгдсэн Монгол улусын Түр засагийн газарын тэргүүн зөвлөх болжээ. Эрдэни Семенов өрлүг Нийслэл Хүрээ үрүү элч илгээж хөдөлгүүрт мухар тэргэ бэлэг болгож барьсан байна. Энэхүү түр засагийн газар нь Дагуурын засагийн газар, Нармай Монголын засагийн газар зэрэг нэрээр түүхэн дээр тэмдэглэгдэн үлдсэн билээ. Орос, Нангиадын шахалтанд ороод байсан Нийслэл Хүрээний эрх баригчид Нармай Монголын хөдөлгөөнийг эс дэмжсэн бөгөөд Монгол дахь улус төрийн нөхцөл байдал нэн хүнд байлаа. Орос улус, Нангиадын Дундад Иргэн улус төдийгүй Англи, Франц зэрэг улусууд Жибэн улус-д эсэргүүцэл илэрхийлж байлаа.

Энэ үйл явдал Орос улус, Дундад Иргэн улусын зүгээс Алс дорнод уруу хандсан бодлого дээр томоохон цохилт болсон бөгөөд тухайн бүс нутаг дээр хүчтэй өрсөлдөж байсан Манжу эзэн хаган Пу И-гийн бодлого лугаа зөрчилдөж эхлэв. Монголчуудын хүчинийг дахин ашиглаж өөрийн Манжу улусыг сэргээхийг зорьж байсан Пу И хэмээх Хэбэтү ёс хаган бээр Байгал нуур, Дагуур, Хөлөн нуур, Манжуурын чиглэл дээр төвлөрөн байгаа монгол овог аймагуудыг өөртөө татахыг оролдож байлаа. Их Монгол улусын түр засагийн газарын хувьд цэрэгийн гол хүчин бол Харачин ноён Фушинга-гийн удирдсан нэгэн мянгаад морит цэрэг байлаа. Мөн Эрдэни Семенов өрлүгийн мэдэл дорхи Барон Унгерний удирдсан гол төлөв буриад-монгол залуус бүхүй найман зуугаад морит цэрэг мөн гол хүчин болж байлаа. Гэтэл Манжу хаган бээр нууцаар элч ирүүлэн Фушинга ноёныг урвуулж авсан тул Эрдэни Семеновын тушаалаар цагаантаны цэрэгээр түүнийг гэнэдүүлэн довтолж бутцохиод Фушинга ноёныг алсан байна. Харачин цэрэгүүдийн нэлээд нь тархаж, дөрвөн зуугаад морит цэрэг үлдэж Нэйжи гэгээн Мэндү-баярын мэдэлд оржээ. Энэ цагт улаантаны довтолгоон ширүүсэж байсан тул Нэйжи гэгээн Мэндү-баяр цэрэгийн хамт цагаантаны бөлөг цэрэгтэй хамт явж байгаад Галууту нуурын дэргэд Нэйжи гэгээн Мэндү-баярын удирдсан харачин цэрэгүүд цагаантануудыг бутцохиод Хиагт хотоноо ирсэн байна. Хиагт дахь нангиадын гамин цэрэгт Нэйжи гэгээн Мэндбаяр баригдан алагдаж, түүний цэрэгүүд баригдан нийслэл Хүрээн дэхь нангиад цэрэгийн мэдэлд хүргэгдсэн байна. Ийнхүү Дагуурын засагийн газар хэмээгдэх Их Монголын түр засагийн газар ямар ч хамгаалах цэрэг үгүй, Жибэний зүгээс ямар ч дэмжилгэ үгүй, мөн Ерөнхий сайд нь алагдсан тул замхаран алга болсон юм. Гэхдээ энэхүү түр засагийн газарын нөлөөгөөр Эрдэни Семеновын мэдэлд барон Унгерний удирдсан морит цэрэг бүтэнээрээ үлдэж хожим Монголын тусгаар тогтнолд их хэрэг бүтээсэн юм.

Шарайд Цэвээний санасан санаа, зорилго энэ удаа мухардсан боловч шантарсангүй, Буриад Монголын нутаг дээр үүсэн буй болоод байгаа улус төрийн шинэ нөхцөл байдалтай зохицон ажиллахаар шийдэж байлаа. Шарайд Цэвээн могой жил, морин жил (1917-1918 онд) Буриад Монголын аймагийн Гүйцэтгэх захиргаадын орлогч даргаар ажиллаж байлаа. Хонин жилийн гуран сард (1919 оны 3-р сарын 30-ны өдөр) Эрхүүгийн их сургууль дээр Шарайд Ж.Цэвээн багшилж байхдаа оюутануудыг зуны амралтаар Монгол уруу томилолтоор ажиллуулах хүсэлт тавьсан ба таван оюутаныг Нийслэл хүрээ, Хобду-ийн хязгаар уруу  илгээсэн байна.

Нангиадын Дундад Иргэн улусаас Монгол улусын тусгаар тогтнолыг үгүй болгохын тулд бүхүй л арга хэрэглэж, Монголын нутагт цэрэг байрлуулах, засаг захиргааны газаруудыг өөрийн мэдэлд оруулах ажиллагаа явагдаж байлаа. Монголын ерөнхий сайд асан Сайн ноён хан Намнансүрэн энэ нөхцөл байдалд ихээхэн бухимдаж, монголын тусгаар тогтнолыг дахин сэргээхийн тулд шинэ тогтносон Зөвлөлт Орос улусын засагийн газар лугаа холбоо тогтоохыг оролдож байлаа. Энэ хэрэгт Шарайд Цэвээн (Жамсарано) идэвхийлэн оролцож, зөвлөлт засагийн удирдлага лугаа сэм холбогдож, Сайн ноён хан Намнансүрэнийг Орос улус уруу тусламж гуйх, улус төрийн дэмжилгэ олох зорилгоор явах арга замыг эрэлхийлж байлаа. Гэтэл хонин жилийн гуран сард (1919 оны 4 дүгээр сард) мөн жил түр ерөнхий сайд хийж байсан Халха-ийн Сайн ноён хан Намнансүрэн сэжигтэйгээр хорлогдон тэнгэри дор хальсан бүлгээ. Шарайд Цэвээн бээр  Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн хамтаран зүтгэгч, Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, нэртэй улус төрч, нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч, их эрдэмтэн хүн байлаа. Ийнхүү Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний эхэн үе дуусаж дараагийн үе эхлэв. Бичин жилийн гуран сард (1920 оны 4 дүгээр сард) Зөвлөлт Холбоот Орос улусын зүгээс Буриад Монголын нутаг дээр түрэмгийлэн ирж Алс Дорнодын Бүгд Найрамдах Улусыг байгуулж, үлэмж их хэмжээний аллага хядлага үйлдэж байсан бөгөөд оросын иргэний дайны гол хэсэг Буриад Монголын газар нутагийн төлөө тэмцэл болон өргөжсөн байна. Үүний уламаас буриад монголчууд төрөлхи нутаг Байгал далай, Баргужин ороноосоо дүрбэн нүүдэллэж Халха Монгол, Барга Монголын нутаг уруу ирж суурьших болов. Мөн жилийн намар хуби сард (1920 оны 10 дугаар сард) Шарайд Ж.Цэвээн, Хэнгэлдүр Р.Элбэгдоржи нарын шууд оролцоо хүчин чармайлтаар Буриад-монголын арад түмэний үндэстэний олон жилийн тэмцэл Зөвлөлт Оросын удирдагчидаас дэмжилгэ авсан юм. Тахиа жилийн хавар (1921 оны хавар) буриадын дэвшилтэт хүмүүсийн хүчинд Буриад Монголын өөртөө засан тогтнох улусыг байгуулав. Ар Монгол, Өбөр Монгол болон Буриад Монголыг нэгтгэхийг эрмэлзэж явсан Хори буриадын эрдэмтэн Шарайд овогийн Цэвээн (Жамсарано) бээр “Баабай Чинггис” хэмээх дуу бичсэн юм. Тэр бээр гурван Монголын сүлд дуу байхаар бодож бичсэн бөгөөд түүхийн хүнд цаг үе тохиосоны учир Шарайд Цэвээний хүсэл, зориглосон үйлс нь эс бүтсэн бөгөөд магад хожим бүтэх болтугай.
Хаган Чинггис язгууртай
Халха Буриад Монгол зон
Хамтаараа нэгдэн зориглож
Хагант төрөө мандуулая.              гэсэн үгтэй.

 

Шарайд Цэвээн эрдэмтэн Монгол улусын тусгаар тогтнолын төлөө Хувьсгалын хэрэг дор хүчин зүтгэсэн ину

 

Бичин жил (1920 он) гэхэд Монгол улусын тусгаар тогтнол, монголын үйл хэрэгийг удирдаж байсан бараг бүх удирдагчид нангиадын гар дор хорлогдож насан өөд болсон байлаа. Харин хори буриадын Шарайд Ж.Цэвээн амь бүтэн гарсан нь хувьсгалын гал дахин асах боломжийг бүрдүүлэн тахиа жилийн (1921 оны) үндэсний арадчилсан хувьсгалд хүргэсэн юм.

Зураг 10. Шарайд Цэвээн эрдэмтэн нас өндөр болсон үе.

 

Буриад Монголын нутаг дээрхи Ана хэмээх газар Шарайд Цэвээн бээр биеийн өвчинийг сувилуулж байтал Данзан, Чойбалсан нарыг энд ирсэн мэдээ аваад Шарайд Цэвээн (Жамсарано), Эхиридийн Элбэгдоржи (Ринчино) нар хүрч ирэхэд Данзан, Чагдаржаб, Бодоо, Догсом, Лосол, Сүхэ багатур, Чойбалсан хамт цуглаад байсан тул тэд цөмөөр Зөвлөлт холбоот Орос улусаас тусламж хүсэх талаар зөвлөлдсөн юм. Бодоо, Догсом, Шарайд Цэвээн нар урагши одож, Бодоо, Догсом хоёр Хүрээ үрүү буцаж, харин Шарайд Цэвээн бээр Хиагт хотноо үлдэж хэдэн сар хүлээсэн байна. Тахиа жилийн үйирү сарын зургааны өдөр (1921.2.13) Дээд Шибээ хотноо Сүхэ багатур, Лосол, Дэмбэрэл, Шарайд Цэвээн (Жамсарано) Борисов, Цэдэн-Эши нар хуралдаж, эдүгээ барон Унгерн, Монголын ноён Цэвээн тэргүүн нар их цэрэгийг удирдаж Нийслэл Хүрээг байлдан чөлөөлөөд байгаа тухай хэлэлцээд, тэндээс хөөгдсөн нангиад гамин Хиагт хотноо ирсэн тул түүнийг хөөн зайлуулахын тул арадын журамт цэрэг элсүүлэх шаардлагатай тухай хэлэлцсэн байна.

Хори аймагийн Шарайд овогийн Цэвээн, Эхиридийн Эрдэни-Батухан, Цонгоол аймагийн Юмтарын хөбэгүн Доржи (Доржи Юмтаров), цонгоол аймагийн баатуд овогийн Бадамжабын хөбэгүн Цогту, Цэдэн-Эши, Баламсоо, Бадам, Доржи-дамба  нарын буриад-монгол хүмүүс зөвлөлт оросоос тусламж олох, нангиад гамин цэрэгийг бутцохих, нийслэл Хүрээ, Хиагтын хооронд холбоо барихад ихээхэн тус хүргэсэн юм. Бичин жилээс (1920 оноос) Шарайд Ж.Цэвээн Эв хамт сурталын олон улусын байгууллага (Коминтерн)-ын Алс Дорнодын нарийн бичигийн дарга нарын газар ажиллаж байхдаа Монгол Арадын хувьсгалын хөдөлгөөнд оролцож эхлэв. Шарайд Цэвээн бичин жилийн шилэм сараас (1920 оны 7-р сараас) Монголын хувьсгалын хэрэгт оролцож эхэлсэн бөгөөд тахиа жилийн хөхүй сард (1920 оны 12-р сард) Дээд Шибээ хот дээр болсон Арадын намын нөхөдийн зөвлөгөөн дээр оролцсон байна. Тахиа жилийн үйирү сарын хорин нэгэний өдөр (1921 оны  3-р сарын 1-ний өдөр) Дээд Шибээ хотоноо болсон Монгол Арадын намын анхдугаар их хурал дээр оролцсон 26 хүний нэг нь Шарайд Цэвээн байлаа. Шарайд Цэвээн эрдэмтэн бээр Монгол Арадын Намын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцож, тус их хурал дээр хэлэлцүүлж билээ. Шарайд Цэвээн эрдэмтэн бээр Монгол Арадын Намаас арад түмэндээ тунхаглан зарлах бичигийн оршил, эрмэлзэх арван зүйлийн эх ноорогийг бусад нөхөдийн хамт зохиосон байна. Хэрбээ Арадын намын үйл хэрэгийг бүтээхэд Шарайд Ж.Цэвээн байгаагүй бол Монголын цаашидын хувь заяа нэлээд эргэх байсан юм.

 

Шарайд Цэвээн эрдэмтэн Монгол улусын төр дор хүчин зүтгэсэн ину

 

Тахиа жилийн шилэм сард (1921 оны 7 дугаар сард) Арадын засаг тогтносоны дараа Шарайд Ж.Цэвээн эрдэмтэн Монгол Улусын Гэгээрэлийн яам, Судар бичигийн хүрээлэн дээр эрдэм номын ажил эрхилж байлаа. Шарайд Цэвээн эрдэмтэний нэр хүнд Монголын удирдагчид, зохиолчид, эрдэмтэдийн дотор хамагийн өндөр түвшин-д байсан бөгөөд төр засагийн удирдагчид түүнээс зөвлөгөө авах гэж үргэлж уулзаж улус төрийн гадаад ба дотоод бодлого зэрэгийг зөвлөн ярилцдаг байсан юм. Шарайд Цэвээн эрдэмтэний яриаг сонсох гэж Д.Сүхэ багатур өрлүг, С.Буяннэмэхү зохиолч хоёр их ирдэг байлаа. Тахиа жилийн шилэм сард (1921 оны 6 дугаар сарын адагт) Эв хамт сурталын олон улусын байгууллагын гутгаар их хурал Москва хотноо чуулахад Монголыг төлөөлж  Шарайд Ж.Цэвээн оролцохдоо В.И.Ленинтэй уулзсан байна.

Шарайд Ж.Цэвээн эрдэмтэн бээр “Халха Монголыг Өбөр Монгол, Буриад, Барга, Халимаг, Или Тарбагатай, Тува Урианхайн монголчуудтай нэгтгэж, монголчуудын оршин тогтнох түүхэн бүс нутагийг сэргээх, уламаар Жибэн, Нангиад, Оросын нөлөөнөөс үл хамаарах бие даасан, тусгаар тогтносон, үндэстэний нэгдмэл улус болгох” тухай сонин дээр бичиж, Монгол улусыг Швейцар улус лугаа адил төвийг сахьсан улус болгох хэрэгтэй хэмээн үзэж байлаа.

Хулгана жил (1924 онд) Шарайд Ж.Цэвээн бээр Улусын Бага Хуралын гишүүн, Бүгд Найрамдаху Монгол Арад Улусын анхдугаар Үндсэн хуулийг бичиж боловсруулахад оролцсон байна. Хулгана жил (1924 онд) Шарайд Цэвээн эрдэмтэн Үндсэн хуулийн нэгэн хувилбар төсөлийг зохиож, “Монгол улусыг төрийн байгууламжийн хувьд хэмжээт эрхэт эзэн хагантай, Үндсэн хуультай, тусгаар тогтносон, бүрэн эрхэт улус байхаар заасан байна. Шарайд Цэвээн бээр уг төсөлийг хулгана жилийн буган сараас (1924 оны тавдугаар сарын 20-ноос) өмнө буюу Богда хаганы сэрүүн тунгалаг ахуйд боловсруулан бэлэн болгосон ба Богда хаганыг жанч халсаны дараа уг төсөл хэрэггүй болсон болой. Уг хуулийн төсөлийн эхний хорин хэдэн зүйл нь үлдэж, сүүлч нь цагийн эрхээр сураггүй болсон юм. Мөн оны хуби сард (1924 оны 10 дугаар сард) Үндсэн хуулийг өөр хувилбараар батлах ажил дээр Шарайд Цэвээн эрдэмтэн оролцсон байна. Ерөнхий сайд П.Гэндэнгийн “Баяжигтун” гэсэн уриаг Цэвээн эрдэмтэн уриалгаханаар хүлээн аваад, “Баяжих гэсэн нь олон нийтээр баяжихыг эрмэлзсэн утга бөгөөд бусадыг мөлжиж хөрөнгөжибөөс үл болно. Хэрвээ арад түмэнээ үгээгүй хоосоны туйлд хүргэж цөөн хүн хэт баяжибаас улус төр мөхөхийн шалтгаан болно” гэж захисан юм.

 

Монгол үндэстэнийг нэгтгэх Шарайд Цэвээн эрдэмтэний үзэл баримтлал

 

Хулгана жилээс (1924 оноос) Монголын эрх баригчид, түүний дотор Ц.Дамбадоржи, Б.Цэрэндоржи, Шарайд Цэвээн нар ихээхэн болгоомжтой хандаж, Танну Урианхайн нутаг дээр Зөвлөлт Холбоот Орос улусын найруулан явуулж байгаа улус төрийн бодлого, баримтлалыг эсэргүүцэж, Зөвлөлтийн тоглоом болж байгаа тэдгээр хүмүүс Танну Урианхай тусгай улус болох гэх буюу түүний Монгол улусаар зөвшөөрүүлэх хэмээх нь хүүхэдийн тоглоом мэт хэрэг болох, нэгэнтэйгүүр үндэс угсаа, шашин шүтлэг, суртал юугаан дагаж Монгол улустайгаа нийлж нэгдэж, нэгэн гэр улус болон улус төрөө мандуулахыг хүссэн Танну Урианхайн олон түмэн арадын чин зорилтоос илэрхийлэгдэн гарсан хүсэл эргэлзээг хаагдуулж үл болно, тусгаар улус болохыг татгалзах хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж байлаа.

Нэгдсэн Монгол улусын тухай Нармай Монгол онол бол “Халха-ийн төвийн онол”, “Шарайд Цэвээний онол” гэсэн хоёр чиглэлтэй байсан юм. “Халха-ийн төвийн онол” ёсоор Монгол үндэстэний голомт нутаг дээр байгуулагдсан төр засагийн зүгээс Монголын бүс нутаг (Өбөр Монгол, Барга Монгол, Буриад Монгол, Тува Урианхай хязгаар, Хөхэ нуурын Монгол, Или Тарбагатайн Ойрад монгол) уруу төрийн бодлого, шажины бодлого, гадаад бодлого, цэрэгийн ажиллагааг давхар хэрэгжүүлэх замаар бүх монгол овогтоныг нэгтгэхэд чиглэж байсан бол “Шарайд Цэвээний онол” ёсоор Монголын бүс нутагийн нөлөө бүхүй ноёд, шашины томоохон зүтгэлтэн лама нар, хутугту хувилгаад, дэвшилтэт эрдэмтэд, улус төрийн зүтгэлтэн, цэрэгийн зүтгэлтэнүүдийг Монголын их хэрэгийн төлөө татан оролцуулах, будда-ийн шашиныг сурталыг ашиглах замаар бүх монгол овогтоныг нэгтгэхэд чиглэж байлаа.

Шарайд Цэвээн эрдэмтэн, Боржигин Амар бэйс, Дамбадоржи, Жадамба, Цэрэндоржи нар барууны үзэлийг баримталж байсан бөгөөд тэр цагт ихээхэн буруутгагдаж байлаа. Эв хамт нийгэмийн олон улусын байгууллага хэмээх Зөвлөлт холбоот Орос Улусын тоглоомын байгууллага Монголоос Урианхайн хязгаарыг салгаж, Танну Тува хэмээх тоглоомын улусыг байгуулахыг тулган, өөрийн сурталыг дагагч монгол хүмүүсээр зөвшөөрүүлэн батлахад Боржигин Амур бэйс, Дамбадоржи, Жадамба, Цэвээн эрдэмтэн нар хүчин мөхөсдөж “Ер чингэж тусгаар улус болгох нь амархан хялбархан хэрэг болжуху” хэмээн халаглаж байсан гэдэг. Амар бэйс, Дамбадоржи, Жадамба, Шарайд Цэвээн эрдэмтэн нарын бариталж байсан бодлогыг Эв хамт нийгэмийн олон улусын байгууллага шүүмжилэн буруушааж, “Монгол овогтоныг албадан нэгтгэхийг зорих явдалыг эсэргүүцэх хэрэгтэй” хэмээх өөрийн дуулгавартай хүмүүсдээ удаа дараа захиж байлаа. Баруунтаны үзэл сурталч Шарайд Ж.Цэвээн эрдэмтэн бээр; “Монголын нүүдэлчин арад түмэн нийгэм журамд шилжих нь нэлээд онцлогтой юм. Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэрэгийн зорилт бол бүх Монгол үндэстэнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол улусыг байгуулах явдал болой. Манай улус тусгаар тогтнож хөгжие гэбэл бүх Монголыг хамарах явдал, Ар Монголоор зогсох үгүй. Ингэхийн тулд Ар Монгол бол бүх Монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл-шашин, улус төрөөр үлигэрлэн дагуулах ёстой. Эхэлээд Өбөр монголын Зост, Зуун-Уд, Жирэмийн 3 чуулганыг сайн дураар нь дагуулж Монгол дотор нүүлгэн ирүүлээд хүн амын нягтшилийг сайжируулан эдийн засаг, улус төрийн хүчийг бэхжүүлэх, алсдаа Зөвлөлт Холбоот Улус болон бусад улусуудын дэмжилгэтэйгээр Монгол улусыг тойруулан Түбэд-Нангиад-Түркестаны Монгол үндэстэнийг нэгтгэж Төв азийн холбооны улус байгуулах ёстой. Ингэж чадабал Монгол нь Орос, Нангиадаас айхгүй эдний эсрэг сөргөлдөн зогсож болно” хэмээн бичиж байлаа. Хори аймагийн Шарайд овогийн Цэвээн эрдэмтэн бээр гагцхүү Монгол юугаан гэсэн нэгэн үзүүрт сэтхилийг хатамжилан эрх чөлөө, тусгаар тогтнол, сэргэн мандалын төлөө туйлбартай тэмцэж, бүх монголчуудын нэгдмэл төр улус байгуулахын чухалыг зааж хойч үедээ өөрийн үзэл онолыг өвлүүлэн үлдээсэн бүлгээ.

 

Шарайд Цэвээн эрдэмтэн Судар бичигийн хүрээлэнийг байгуулалцсан ану

 

Шарайдын Цэвээн эрдэмтэн бээр Онхудын Жамиян гүн эрдэмтэн лүгээ хамт Монгол улусын шинжилэх ухааны байгууллага “Судар бичигийн хүрээлэн”-ийг нохой жил (1922 онд) байгуулсан байна. Шарайд Цэвээн эрдэмтэн нохой жилээс бичин жил хүртэл (1922-1932 он) арван жил Судар бичигийн хүрээлэн дээр нарийн бичигийн даргаар ажиллаж ном зохиол туурбиж байлаа. Шарайдын Цэвээн эрдэмтэн, Онхудын Жамиян гүн эрдэмтэн нар монголын хуучин ном судар зэрэг чухал номуудыг эрж олох, цуглуулах ажилыг идэвхитэй хийсэн байна. Шарайдын Цэвээн эрдэмтэн, Онхудын Жамиян гүн, Халха-ийн Мэргэн гүн Гомбожаб, Зава Дамдин габжи, Шагжи эрдэмтэн, манжучи Бату-Очир, нангиадчи Дандаа Дэмчигдоржи зэрэг томоохон эрдэмтэд хамтаран ажиллаж байлаа.
Зураг 11. Судар бичигийн хүрээлэнгийн эрдэмтэн мэргэд. 1928 онд. Шарайд Цэвээн, Еншөөбүү Ринчин, Онходын Жамъян гүн, Симуков нар.

 

Шарайд Цэвээн эрдэмтэн буриад монголчуудыг Монгол улусын харъяат болгох ажилыг гүйцэтгэсэн ину

 

Оросын түрэмгийлэх бодлого могой жил (1905)-ийн хувьсгалын дараа Буриад Монголын нутаг дээр улам ширүүсэж, мөн Жибэн улусын дайнаас улбаалан Алс дорнодыг хамгаалах зорилгоор дорно зүг хэдэн буман тариачидыг нүүлгэн шилжүүлж байсан тул буриад-монгол, түнгүс хамниган олон овог аймагуудын ахуй байдалд сөрөгөөр нөлөөлж байлаа. Мөн оросуудын иргэний дайн Буриад Монголын нутаг дээр ихээхэн чирэгдэл учируулж нүүдэлчин арад түмэний мал сүрэгийг булаан дээрэмдэх, аллага үйлдэх нь хэвийн үзэгдэл болсон тул “Молон тойн Монгол уруу нүү гэлээ” гэсэн яриа дэлгэрэн тархаж гурван түмэн гаруй буриад монголчууд Халха Монгол ахан дүүс юүгээн бараадаж “Хари дайсан дор ману Халха болсон Халуун амин дор ману Түшээ болсон” хэмээгээд Монгол Улус дор дагаар орохоор ирсэн бүлгээ.

Нохой жилийн улар сарын шинэдээр (1922.2.5) Хори аймагийн Шарайд Цэвээн, Эхирид аймагийн Эрдэни-Батухан, Цонгоол аймагийн Юмтарын Доржи (Доржи Юмтаров), цонгоол аймагийн Баатуд Бадамжабын Цогту (Хара хотыг нээсэн монгол хүн, 1879-1937) нарын идэвхи санаачилгаар Нийслэл Хүрээн дээр суугаа буриад нарын 35 төлөөлөгч хуралдаж “Буриад монголын хэрэгийг түр эрхилэх хэлтэс” байгуулан цаашид буриад монголчуудыг Монгол Улусын нутаг дээр суурьшиулах асуудалыг хэлэлцсэн байна.

Онон гол, Ерөө гол, Эг гол, Сэлэнгэ мөрөн, Малгар уул, Халха гол  ба Нөмөрөг гол, Улза гол, Балжу гол зэрэг газарууд дээр нийт гурван түм дөрвөн мянгаад буриад монгол хүн ирж суурьшсан байна. Элигэ нэгэн буриад монгол ахан дүүс юүгээн халха монгол түмэн халуун дотноор хүлээн авсаны дараа оросын түрэмгийлэгчид бээр нутагаасаа дүрбэсэн буриад монголчууд-д хорсон занаж хожим нэгэн түм илүү буриад эрчүүдийг хэлмэгдүүлэн хохироосон юм. Монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн бээр америкийн эрдэмтэн Р.Ч.Эндрюс, оросын эрдэмтэн П.К.Козлов, Б.Я.Владимирцов нарын удирдсан эрдэм шинжилгээний хайгуулуудыг дэмжиж тэдэнд бололцооны хэрээр туслан, германы эрдэмтэн Э.Хэйниш, францын эрдэмтэн А.Мостерт, оросын эрдэмтэн Н.Рейрих, Симуков нарын хүмүүстэй дотно танилцан эрдэм судлал, судалгаа шинжилгээний ажил дээр хамтаран ажиллаж байлаа. Шарайд Цэвээн эрдэмтэн бээр монгол үндэстэний дотороос эрдэмтэн, зохиолч зэрэг хүмүүсийг төрүүлэн гаргахын тулд бүхүй л нөөц бололцоогоо шавхан ажиллаж, монголоо гэсэн эрдэм чадалтай залуусыг дэмжин тэтгэж байлаа.

 

Шарайд Цэвээн эрдэмтэний хийсэн угсаатан зүйн судалгаа

 

Шарайд Цэвээн эрдэмтэн бээр Монголын түүх, яруу найраг, дуу, шүлэг, бөө мөргөлийн дурсгалт зүйлс цуглуулагч, судлаач, барууны ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэгч эрдэмтэн хүн байсан юм. Монголын сэхээтэнүүдтэй хамтран газарзүйн зураг гаргах, шинжилэх ухааныг дэлгэрүүлэх үйлс-д зүтгэж байлаа.

Морин жилээс луу жил хүртэл (1906-1928 он) хорин хоёр жилийн турш Шарайд Цэвээн (Жамсарано), Цагаангууд Базар Барадин нар Монгол нутаг дээр цасны хүн (алмас)-ий тухай судалгааг амжилттай хэрэгжүүлж байлаа. Буриадын Цагаангууд Базар Барадин морин жилийн (1906 оны) үед Түбэд үрүү Монгол нутагаар дамжин өнгөрч байхдаа Цасны хүний тухай мэдээллийг Шарайд Ж.Цэвээн эрдэмтэнд дуулгасан байна. Цагаангууд Базар Барадин морин жилийн гуран сард (1906 оны 4-р сард) нэгэн өглөө нар гарахаас урьд Өбөр Монголын Алашаны нутаг дээр явж байхдаан цасны хүнтэй тааралдаж байжээ. Цасны хүн бол эрт цагт хүний нэгэн төрөл амьтан, эсбэл Чинггис хаганы байлдан дагуулалтын үед цэрэгийн гэмт хэрэгтэнүүдийг Алтайн уулан дээр цөлж явуулсанаас үүссэн гэдэг тааламаглал байдаг ажээ. Шарайд Ж.Цэвээн эрдэмтэн энэ тухай мэдэж авсаны дараа олон жилийн турш судалгааны аянд бэлтгэж эхлэв. 19-р зууны эцэсээс луу жил (1928 он) хүртэлхи хугацааны туршид цасны хүнтэй тааралдсан тохиолдол бүрийг газар зүйн байрлалаар тэмдэглэж тархацыг нь тогтоож байлаа. Тэр ч байтугай зураглал, мөн цасны хүний дуу хоолойг хүртэл судалж тэмдэглэсэн байна.

Хулгана жил (1912 онд) В.А.Котвич-ийн гуйлтаар Хандо-доржи ноёны илгээлтээр Шарайд Цэвээн эрдэмтэн Туул мөрөний Тансаг талын өрнө зүг Халдудын Жирүхэн (Зүрхэн) уулын өмнө орших Халха-ийн Түмэнхэн Цогту ноёны Цагаан балгасын дэргэдэхи монгол бичиэс, түбэд бичиэсийн бичигийг хуулан Котвич уруу илгээсэн юм. Үүнээс арван нэгэн жилийн дараа гахай жил (1923 онд) Шарайд Цэвээн, Боржигин Нацагдоржи нар оросын эрдэмтэн Казакевич лугаа хамт Цагаан Балгас дээр очиж гүймэг шинжсэн байна.

Шарайд Ж.Цэвээн эрдэмтэн угсаатан зүй түүхийн гол бүтээл болох “Дархад, Хөбсөгөл нуурын урианхай, дөрбэд, хотон, баяд, өөлэд, мянгад, захачин, торгууд, хошууд, цахар, дариганга, алтайн урианхай, хасаг, хамниганы гарал үүсэл байдалын үгүүлэл”-ийг бичин жил (1932 онд) туурбисан билээ. Монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн бээр арадын аман зохиол, бичимэл ном судар цуглуулагч байлаа. Тэр бээр Петербургийн их сургуулийн оюутан байх үеэсээ монгол арадын үлигэр, туули, домог, ерөөл магтаал, онисого, бөөгийн дуудлага зэрэг аман зохиолыг уйгагүй цуглуулан ном туурбиж эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж байлаа. Шарайд Цэвээн эрдэмтэн Ага-ийн Цанидын дацан, Петербургийн их сургууль дээр багшилж байсан үе бол түүний эрдэм судалгааны эхлэл үе байлаа. Морин жил ба бичин жилийн завсар (1918-1920 он) гурван жил орчим хугацааны дотор тэр бээр Эрхүү хотын Их сургууль дээр багшилж тус сургуулийн дорно дахины салбарыг санаачилан байгуулав. Шарайд Цэвээн эрдэмтэн тус сургууль дээр монгол хэл, уран зохиол, буриад аялгуу-г заадаг байлаа. Шарайд Цэвээн эрдэмтэн сурган хүмүүжүүлэх ажилын зэрэгцээ угсаатан зүйн судалгааны ажилыг хослон хийж, “Байгал нуур орчимын буриад-монголчуудын аман зохиол”, “Арван наймдугаар зууны Монголын хууль зүйн баримт бичиг Халха журам” зэрэг бүтээлүүдийг туурбисан ажугуу. Шарайд Цэвээн эрдэмтэн бээр Хобду дахь орос худалдаачин Бурдуков, их эрдэмтэн түүхч Б.Владимирцов нар лугаа бичиг захидалаар харилцаж монгол угсаатан зүйн судалгааг өргөн хүрээнд хийж байлаа.

Шарайд Цэвээн эрдэмтэн бээр Нойан уулын булши-ийг судлах нь зөв хэмээн үзээд хулгана жил, үхэр жилийн үед (1924-1925 онд) малталга хийж, зургаан булшинаас эсэхэйн дээр дүрслэн хийсэн сарлаг, барс, хандагайн дүрс бүхүй ширдэг, урлагийн хобор эд өлгийн зүйл илрүүлэв. Шарайд Цэвээн бээр Рерих эрдэмтэн лугаа уулзахдаан Будда-ийн шашины соёлын үзүүлбэрийн газар, Монголын угсаатан зүйн үзүүлбэрийн газар байгуулахыг санал болгож байсан гэдэг.

Хожим Шарайд Цэвээн эрдэмтэнийг баригдсаны дараа түүний бичсэн угсаатан зүй, түүхийн талаар янз бүрийн ноорог нь Судар бичигийн хүрээлэнгийн түүхийн тасагаар хөглөрч байсан гэдэг. Шарайд Цэвээн эрдэмтэн Байгал нуурын баруун, зүүн биеэр удаа дараа аялан явж арадын билиг сургаали, үлигэр, домог, түүх шастир бүхүй хэд хэдэн дэбтэр тэмдэглэн үлдээсэн бүлгээ. Шарайд Цэвээн эрдэмтэн бээр буриадын угсаатан зүйг судлахын сацуу халха, өбөр монголын угсаатан зүйн хобор нандин билиг зүй, бичиг зохиолуудыг цуглуулж байлаа.

Хори буриадын Шарайд Цэвээн эрдэмтэн бээр Халимагийн бага дөрбэдийн аймаг дахь торгууд овогийн Эрэнжин Хара Дабан түүхчин эрдэмтэн (1883-1942, хонин жилтэй) нар бичиг захидалаар харилцаж, сэтхил санаа бодол юугаан хуваалцаж, Чинггис хаганы түүхийн тухай ярилцан зөвлөлдөж байлаа. Эрэнжин Хара Дабан нэгэн захидалдаан; “Би есөн настай Чинггис гэдэг хөбэгүнтэйгээ Монголд очихыг хүсэж байна. Хэрхэн яаж очиж болохыг зөвлөнө үү” хэмээн бичиж байлаа. Эрэнжин Хара Дабан болбаас “Сод өрлүг Чингис хаган, түүний үлдээсэн өв” хэмээх түүхэн сударыг могой жил (1929 онд) туурбисан бүлгээ. Ижил мөрөн дэхь Халимаг Монголын нутаг дээр “Халимагийн Арадын туг” хэмээх үндэстэний үзэлийг дээдлэх байгууллага зохион байгуулагдаж, түүний үйл ажиллагаанд Эрэнжин Хара Дабан идэвхитэй оролцсон байна. Халимагийн торгууд овогийн “Хара” Дабаагийн хөбэгүн Эрэнжин бүлгээ. Түүний нэрийг Эренжен Хара Даван гэж оросоор бичимүй.

 

 

Зураг 12. Халимаг-Монголын нэрт түүхч Хара Дабан Эрэнжин.

 

Шарайд Цэвээн эрдэмтэний зохиол бүтээлүүд

 

Шарайд Цэвээн эрдэмтэний бага нас ба залуу нас Буриад-монгголын уламжилалт утга зохиол, түүний нөлөөнд өсөж өндийсөн бүлгээ. Шарайд Цэвээн эрдэмтэн Шарайд Цэвээн эрдэмтэний судалгааны бүтээлүүдийг угсаатан зүйн, түүхийн шинжилэх ухааны, нийтлэлүүд-үгүүлэлүүд, орчуулга дуун хөрбүүлгэ-ийн бүтээлүүд хэмээн ангилах ажугуу.

 

Угсаатан зүйн бүтээлүүд; Шарайд Цэвээн эрдэмтэн эхний үед тууль, бөөгийн холбогдолтой юм бүхэнийг, хууль зүйтэй холбоотой бүхэнийг тэмдэглэн цуглуулж, Буриад Монгол, Халха Монгол, Өбөр Монголын нутагаар эрдэм шинжилгээний аялал зохион олон олон ном зохиол цуглуулав. Шарайд Цэвээн эрдэмтэн хонин жил, бичин жил (1907-1908 онд) Санкт Петербургийн Их сургуулийн дорно дахины хэлний салбар дээр монггол хэлний багши-аар ажиллаж байхдаа Эхирид ба булагад буриад монгголчуудаас цуглуулан тэмдэглэж авсан зүйр цэцэн үгс, онисого, дуу, мэндчилгээ, ерөөл магтаал зэрэгийг орос орчуулгатайгаар монггол галигаар хонин (1907 онд) Оросын хуучин эд өлгийн судалгааны нийгэмлэгийн шугамаар хэвлүүлэн гаргасан байна. Бичин жил (1908 онд) Шарайд Цэвээн эрдэмтэн халха монгголчууд-д зориулан мөн тийм нэгэн ботийг хэвлүүлж, хожим Буриадын хэд хэдэн туулийг галиглан хэвлүүлэв. Шарайд Цэвээн монгголчуудын эртний шажин-бөө мөргөлийг судлах талаар туулай жилээс (1903 оноос) анхааралаа төвлөрүүлэн ажиллаж, тэрбээр хулгана жил (1912 он) хүртэл бөөгийн шажины хэрэглэгдэхүүнийг цуглуулан хэд хэдэн үгүүлэл нийтлүүлэв. Шарайд Цэвээн эрдэмтэн бээр могой жил (1905 онд) “Өөр угсаатан буриадын өөрийн ба эрхийн ухамсар”, морин жил (1906 онд) “Шинэтгэлийн өмнөхи Буриадын эрхийн ухамсар”, хонин жил (1907 онд) “Буриад ба чөлөөлөх хөдөлгөөн”, “Буриадын үндэсний хөдөлгөөн ба түүнийг шүүмжилэх ину”, “Байгалын чинад дор амидаран суугчидын тухай тэмдэглэл” зэрэг монголын буриад угсаатаны тухай цубарал үгүүлэлүүдийг туурбисан бөгөөд “Ага дахь Буриадын бөө мөргөлийн ул мөр”, “Буриадаар аялсаны хураангуй тайлан, “Ага Буриадын онгон”, “Өбөр Монголоор 1909-1910 онд аялсанаас”, “Монголын эдүгээ цагийн пайз” зэрэг эрдэм шинжилгээний үгүүлэл нийтэлүүлэв. Шарайд Цэвээн бээр өөрийн гол бүтээл болох “Дархад, Хөбсөгөл нуурын урианхай, дөрбэд, хотон, баяд, өөлэд, мингад, захачин, торгууд, хошууд, цахар, дариганга, алтайн урианхай, казах, хамниганы гарал үүсэл байдалын үгүүлэл”-ийг бичин жил (1932 онд) туурбисан бүлгээ.

 

Түүхийн шинжилэх ухааны бүтээлүүд; Шарайд Цэвээн эрдэмтэн бээр “Хүн төрөлхитөн эрт балар цагаас инагши улам боловсорсоор ирсэний түүх”, “Монгол газар бошигийг халах явдалыг тулгур болгосоны тобчи түүх”, “Монгол аймаг анхан хаана гарсаны түүх”, “Будда-ийн сургаали-ийн үндэсүүд”, “Хүй нэгдэл”, “Монгол газар ороны шинжилгээ ерөнхий байдал”, “Хуучины дурасхалт соёлыг сахин хамгаалах тухай”, “Монголын эртэний судлалын асуудал”, “Монгол улусын түүх” гурван дэбтэр зэрэг олон бүтээлүүдийг туурбисан бүлгээ. Шарайд Цэвээн монголын түүхийг судлах сурталчилахад томоохон хувь нэмэр оруулж “Монггол улусын түүх” гэдэг бүтээл туурбисан бөгөөд уг бүтээлдээ Саган Сэцэний “Эрдэни-ийн тобчи”, Лувсанданзангийн “Алтан тобчи”, “Дөрбэн Ойрадын түүх”, “Эрдэни-ийн эрхи”, “Болор эрхи”, “Юан улусын судар” зэрэг гол сурвалжуудыг харьцуулан хүүрнэсэн бүлгээ. Шарайд Цэвээн “Монгголын нууц тобчиан” зэрэг зохиолыг ашиглахдаа шүлэг зохиолыг хуулбарласангүй бичиж, Хүн улусын үеэс Богда Жибзундамба хутугту хаганыг их суурин дээр залах хүртэлхи хугацааны дотор монггол нутаг дээр оршиж байсан улус гүрэнүүдийн түүхийг тобчиалан бичсэн бүлгээ.  Шарайд Цэвээн бээр Монггол улусын түүх, соёл, угсаатаны зүйн чиглэлээр “Орчилон ертөнцийн байдалыг тобчилон үзүүлсэн ни” (тус бүр гурбан боть), “Монгголын олон ястаны гарал үүсэл, байдалын тухай” зэрэг чухал туурбисан билээ.

 

Нийтлэлүүд үгүүлэлүүд; Шарайд Цэвээн эрдэмтэн бээр тухайн үед сонин дээр олон сайхан нийтлэлүүд, үгүүлэлүүд бичиж байсан бөгөөд монголын олон охид хөбэгүдийг гадаад улус ороны дээд сургуулиуд дээр боловсрол олгохыг дэмжих,  арад олоныг гэгээрүүлэх, хүн арадыг эрүүлжүүлэх, нийгэмийн хоцорогдолыг арилгах, нүүдэлчидийн ахуй соёл, ёс заншил, уламжилалыг хадгалах, Судар бичигийн хүрээлэн бол эрдэмийн их чуулгах болох тухай, байгаль хамгаалал, байгалийн баялагийг гамтай хэрэглэх, ан амьтаныг өсгөн үржүүлэх, газарын баялагийг нээн илэрүүлэх, олборлох, онгон сүлд тахилгатай уул ба газаруудыг онц ихээр дархалан хамгаалах, өөрийн бичиг үсэгтэй мөртөлөө өөр улусын бичиг үсэгийг хэтэрхий шүтэх явдалыг хор холбогдолыг тодорхойлон нийт олонд ухуулан ойлгуулах, гадаадын хүмүүсийг улус ороны гол гол аж ахуйн салбар дээр хөрөнгө оруулалт нэрийдэлээр ажиллуулах нь нийт монголчуудын жил тойрон хураасан эд зүйлийг нэмүү өртөгөөр хураамжилан гадагши гаргах аюултай болохыг төр улусын удирдагчид анхаарах, Монгол үндэстэнийг нэгэн тугийн дор хамтатган нэгтгэх үзэл санааг ямагт баримталах зэрэг өргөн хүрээтэй асуудалуудыг хөндөж, нийлэлүүд ба үгүүлэлүүдийг бичиж байлаа. Шарайд Цэвээн эрдэмтэн үхэр жил (1913 онд) “Шинэ толи”, туулай жил (1915 онд) “Нийслэл хүрээний сонин бичиг” зэрэг сониныг санаачилан гаргасан бөгөөд тэдгээр сонин сэтгүүлийн хянагч, сэтгүүлчээр ажиллаж, Д.Бодоо, Бадараху-багатур, Жанцансамбуу  нарын хамтаар монгголчуудыг шинэ амьдарал уруу уриалан дуудсан олон үгүүлэл нийтлүүлэх болов. 1920 оны 11-р сарын 10-нд “Монголын үнэн” сонин гаргахад тэр бээр биечилэн оролцож Монггол Арадын намын үйл хэрэгийг сурталчилж байлаа.

 

Орчуулгын бүтээлүүд; Их эрдэмтэн Шарайд Ж.Цэвээн бээр Их зохиолч Хиад Боржигин Д.Нацагдоржи-ийн хамт германы суут сэтхигч Карл Марксын “Капитал” зохиолын нэгдүгээр ботийн эхний хэсэгийг монгол хэлнээ орчуулж байлаа. Боржигин Д.Нацагдоржи орос, герман, манжу, түбэд бичигээр чөлөөтэй уншиж бичдэг, англи, нангиад хэлээр бага зэрэг ярьж, мэргэжилийн ном зохиолыг ашиглаж чаддаг байсан тул хонин жил (1931 онд) их эрдэмтэн Шарайд Ж.Цэвээн бээр түүнийг хажуудаа авсан нь Карл Марксын “Капитал” зохиолыг орчуулах ажилдаа туслуулах, уламаар түүний уран бүтээлийн ажил хийхэд нь туслах гэсэн хэрэг байлаа. Шарайд Ж.Цэвээн бээр Леон Кайаны бичсэн “Хөхэ Монголын Хөхэ туг”- ийг орчуулан гаргасан нь 1920-оод оны үед хүмүүсийн гол уншидаг ном байлаа. Мөн Жюүл Вернийн “Арван таван настай ахмад” зохиолыг орчуулав. “Халха тобчиан” хэмээх хууль цаазын бичиг болон Монгол арадын билигийн зүйлийг орос хэлээр орчуулав. Хулгана жил (1936 онд) Шарайд Цэвээн бээр “Арван долдугаар зууны үеийн монгол түүхийн ойллого” хэмээх гол бүтээлээ бичиж, уг номыг Орос улусын Москва хотноо орос хэлээр хэвлүүлээд дараа нь англи хэлээр орчуулж гаргасан байна. Тэр бээр мөн Карл Маркс, В.И.Ленин, Сталины зохиол, Италийн жуулчин Марко Поло, Францийн жуулчин элч Плано, Карпини, мөн Вилгелим Рубрик нарын замын нийт арван таван туурбил тэмдэглэл, “Монголын нууц тобчиан”, “Сударын чуулган” зэрэг түүхийн номоос хэсэгчилэн орчуулж, “Юан улусын бичиг” хэмээх 108 дэбтэр зохиолын 107 дугаар дэбтэр, “Хаадын өв уламжилал” зэрэг түүхийн сударыг орчуулан гаргасан байна. Шарайд Цэвээн монгголын хууль цаазын үнэт дурсгал бичиг “Халха журам”-ийг нарийвчилан судлаад, түүнийг орос хэлэнээ орчуулан гаргасан байна.

Шарайд Цэвээн эрдэмтэн бээр монголын соёл, нүүдэлийн соёл иргэншилд даанч их хайртай, тиймийн учир тал нутагтаа ирэн суурьшиж гайхамшигт сургааль номлол, зохиол бүтээл юүгээн туурбиж байсан юм.

 

Шарайд Цэвээн эрдэмтэний гүн ухааны үзэл санаа

 

Монголын суут их эрдэмтэн Шарайд Цэвээн (Жамсарано)-ий баримталж байсан гүн ухааны үзэл санаа бол Монголчуудын нэгдмэл байдалыг сэргээн мандуулах замаар хүчирхэг нармай их төр бүхүй монголын бүх овог аймагуудыг багтаасан нэгдсэн Их Монгол улус юугаан мандуулж гурван зуун жилийн хоцрогдолыг арилган нүүдэлчидийн соёл иргэншилийг хадгалан өрнө дахины дэвшилтэт арга хэрэгсэл, боловсрол, шинжилэх ухааныг нэбтэрүүлэх замаар хөнжингүй улус байгуулах зорилго тавьж байлаа. Шарайд Цэвээн монгголчуудын үндэстэний ухамсарыг сэргээн идэвхижүүлж, эсгий туургатан монгголчуудыг нэгтгэхийн төлөө бүх амьдаралаа зориулж байлаа. Шарайд Цэвээн эрдэмтэн бээр орос, нангиад хоёр их гүрэний түрэмгийлэл, тэдгээр эзэрхэг гүрэний дор дарлагдан зовж аж төрөн байгаа халимаг, буриад монгол, урианхай тува, Алтайн хязгаарын цагаан ойрад, Или тарбагатайн цахар, торгууд нар, Өбөр Монгол, Хөхэ нуурын хошууд-монгол зэрэг олон монгол овогтоны цаашидын хувь заяанд ихээхэн санаа зовинож ямар нэгэн цаг тохиолыг ирэх абаас Монгол улус дор нэгтгэн хураамжилах, тэдгээрийн монгол ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалах, нүүдэлчидийн дотор тархсан арадын аман зохиол, билиг зүйг тэмдэглэн хадгалах зэрэг чухал асуудалуудыг хөндөж байлаа.

Шарайд Цэвээн эрдэмтэн бээр бөө мөргөлтөн байсан бөгөөд будда-ийн шашиныг талархан дэмжигч хүн байлаа. Шарайд Цэвээн эрдэмтэн бээр будда-ийн шашины далбаан дор Буриад Монгол дахь монгол үндэстэний нэгдэлийг хангах, оросын түрэмгийлэлийн эсрэг тэмцэх гол хэрэгсэл хэмээн үзэж байлаа.

Карл Марксын номлол суртал ёсоор нийгэм дэхь бүх гишүүдийн тэгш байдал, шуналгүй оюун санааны өв тэгш байдалыг сургасан нь, Будда-ийн шашины хүн төрөлхитөний оюун санааны дээд түвшинд амур амгалангийн тухай номлосон лугаа агаар нэгэн адил болохыг Монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн бээр олж хараад Марксын суртал ба Будда-ийн суртал хоёр адилхан хэмээн үзэж тэдгээрийн адил төсөөтэй талуудыг зааж, Будда-ийн шашины монгол номлогчид лугаа уулзан ярилцаж байлаа. Будда-ийн сурталыг Марксын суртал лугаа эвлэрүүлэх, Марксын эдийн засагийн тухай бодит ахуйг Будда-ийн шашин дахь Чойрын боди сэтхилийн оюуны санааны ахуйгаар номхотгон зохицолдуулах зэрэг төрийн бодлого дахь үндэслэлийг Шарайд Цэвээн эрдэмтэн боловсруулав.

Гэхдээ Шарайд Цэвээн эрдэмтэн “Будда-ийн шажин бол хүмүүний дотоод сэтхилийг засахад чиглэдэг бол Марксийн сургааль бол ангийн тэмцэлийг номлосон байдаг тул эд хоёр хэрхэбчү адил бус болой” гэж заагаад энэ хоёр үзэл нь адил бус агуулга зорилготой болохыг мөн заасан байна. Тэр бээр энэ хоёр үзэлийн төсөөтэй талыг заахдаан эб хамт үзэлийг Монголын нутаг дээр нэвтэрүүлэхэд Будда-ийн шажины номлолыг хэвээр сахин хадгалахад анхаарч байлаа.  Шарайд Цэвээн эрдэмтэн мөн шажины асуудал дээр орших дутагдалтай тал ба шийдвэрлүүштэй асуудалыг дэлгэн гаргаж шажины шинэтгэлийн бодлого явуулахыг заасан байна. Шарайд Цэвээний үзэл санаа тэр цагт “шажиныг ариунаар мандуулна” гэсэн намын зорилт дээр тусгалаа олж байлаа. Шарайд Цэвээн бээр Монголчууд бол бусадыг эс мөлжин хөрөнгөжих, Маркс-ийн эб хамт суртал ба Будда-ийн шашины суртал хоёрыг найралт ёсны үүднээс нэгтгэх томьёолох, Монггол улус болбаас Щвецарь улус лугаа адил төвийг сахих бодлого явуулах зэрэг санаа дэвшүүлж байлаа. Шарайд Цэвээн бээр “Үндэсний нийгэм журамт байгуулал” байгуулахыг санаачилан сурталдаж байлаа.

Шарайд Цэвээн эрдэмтэн бээр эртний Энэтхэгийн гүн ухаантан Дармакрити, Чандракирти, Висбунди, Нагаржунай нар, Түбэдийн гүн ухаантан Богда Зонхуба, Монголын гүн ухаантан Өндөр гэгээн Занабазар, Агваанхайдав, Агваанбалдан нарын сургааль номлолоос төрийн удирдахуйн ухааны хүмүүнлэг үндэсийг түүбэрлэн аваад шинэ тулгур Монголын засаг төрийн бодлого болгохоор чармайж байлаа.

 

Шарайд Цэвээн эрдэмтэн бээр хэлмэгдэн баригдаж, Орос уруу цөлөгдсөн ину

 

Могой жил (1929 онд) Шарайд Цэвээн бээр “баруунтан” хэмээн намаас хөөгдөж “эсэргүү” хэмээх хилс хэрэгт баригдсан байна. Тэр бээр өчиг өгөхдөөн; “Миний үйлдсэн хэрэг хэмээбээс Монголын төлөө өөрийн биеийн алжаалыг огоорон тэмцэж зовсон болой. Тэр буруутабаас би буруутана” хэмээсэн гэдэг.

Хори аймагийн Шарайд Ж.Цэвээн, Эхирид аймагийн Эрдэни-Батухан (1888-1948, Гэгээрэлийн яамын сайд байсан) нар хамт орос уруу цөлөгдөж, бичин жилээс үхэр жил хүртэл (1932-1937 онд) таван жилийн турш Петербургийн Их сургуулийн Дорно Дахины судлалын сургууль дээр Николас Поппе-ийн удирдалганд багши-аар ажиллаж, энэ зуур хулгана жил (1936 онд) Шарайд Цэвээн эрдэмтэн хэл бичигийн ухааны эрдэмтэн зэргэ хамгаалав. Шарайд Цэвээн эрдэмтэн Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын хүрээлэн дээр ажиллах хугацаандаа шинжилэх ухааны ажил үйлс-д шимтэн автаж, бүтээлчээр ажиллаж байлаа.

 

 

 

Зураг 13. Шарайд Цэвээн 1937 онд

 

 

Буриад Монголын нутаг дээр оросын зөвлөлт засагийн харгис бодлого идэвхижиж нэгэн түмэн гаруй (бодит байдалаар хоёр түм илүү) хүнийг цаазлаж, Буриад монголын газар нутагаас таслан Оросын хязгаарын тойрог ба хотууд дээр нэгтгэх, буриад-монгол малчидын бэлчиэр газар нутагийг булаан орос тариачид-д өгөх, буриад монголчуудын сүсэг биширэлийг боогдуулж сүм хийдүүдийг нураан сүйтгэх, лама нар ба бөө удаган нарыг цаазлан хороох ажиллагаа явуулж байсан тул буриад-монголчууд долоон удаа томоохон зэвсэгт бослого гаргасан байна. Оросын улаан цэрэгүүд уг зэвсэгт бослого тэмцэлийг цус урсган дарж үүний уршигаар буриад-монголын бүх сэхээтэн хүмүүсийг мөрдөн шалгаж хорьж байлаа.

 

Оросын зөвлөлт засагийн харгис бодлогын шууд үр нөлөө бол Буриад Монголын нутаг дээр “Нармай монголын хөдөлгөөн” дахин бий болох нөхцөл болж, үхэр жил (1937 онд) Буриад Монголын улус төр нийгэмийн зүтгэлтэнүүд, шашины зүтгэлтэнүүд Бүгд найрамдах Буриад-Монгол өөртөө засан тогтнох улусыг Зөвлөлт Холбоот Улусын бүрэлдэхүүнээс гаргаж тусгаар улус болох, уламаар Монгол Улус дор нэгдэх бодлого баримталж энэ санаагаа Зөвлөлт засагийн дээд зөвлөлд бичиг өргөсөн бүлгээ. Орос улусын Зөвлөлт засагийн эрх баригчид үүний цаана Шарайд Цэвээн (Жамсарано) [тавин зургаан настай], Галзууд Агваанлувсан лхарамба (Агваан Доржиев) [наян дөрвөн настай] хоёрыг байна хэмээн үзэж юун түрүүн тэднийг баривчилах ажиллагааг зохион байгуулав.

 

Эхлээд Шарайд Цэвээн (Жамсарано), Цагаангууд Базар (Барадин) хоёрыг баривчилан, дараа нь Петербург дахь будда-ийн сүмийн буриад лама нарыг баривчилан шоронд хорьсон юм. Оросын эрх баригчид монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн (Жамсарано)-ийг үхэр жил (1937 онд) “Нармай Монголын хэрэг”-ээр баривчилан гурван жил гаруй эрүүдэн тамлаж луу жилийн улар сарын 11-ны өдөр (1940.2.19) Оросын дээд шүүхээс түүнд хуурмаг ял тулгаад таван жил гянданд хорих ял оноосон байна. Монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн (Жамсарано) бээр өөрийн үзэл бодолоосоо алхам ч үл ухран монгол үндэстэнийхээ төлөө энэ насан турш тэмцэж байсан болохоо өчиж, Буриад Монголын нутаг дээрхи оросын түрэмгийлэлийн үнэн төрхийг илчилэн зоригтойгоор хэлж байсан гэдэг. Шарайд Цэвээнийг баригдсаны дараа эсэргэн жил буюу барс жил (1938 онд) түүний эхнэр галзууд овогийн Бадамжаб нь Улаанбаатар хотоноо насан өөд болсон нь түүний хувьд хүнд цохилт болсон юм.

 

Монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн насан эцэслэсэн ину

 

Монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн таван жил гаруй хоригдож байгаад морин жилийн буган сарын хорин есөний өдөр (1942 оны 5 дугаар сарын 14-ны өдөр) Оренбургийн шорон (Сол-Илэцкийн шорон) дотор жаран нэгэн насандаа таалал болсон бүлгээ.

 

Шарайд Ж.Цэвээний хилс хэрэгийг 61 жилийн дараа тахиа жил (1993 онд) Оросын засагийн газарын шийдвэрээр цагаатгасан байна.

Үхэр жил (1937 онд) Монгголын суут их эрдэмтэн Шарайд Цэвээнийг оросын зүгээс буруутган яллаж байх цагт Монггол улусын нутаг дээр түүний зохиол бүтээлүүдийг бүх номын сангийн сан хөмрөгөөс хураан аваад устгах ажил хийгдэж байлаа.

Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Шарайд Цэвээн (Жамсарано)-гийн шингэн цагаан сахал, уужим магнай, оч мэт гялалзсан идэрийн бах дүүрэн ухаалаг нүд, монгол үндэстэнээ хэмээсэн үг бүхэн нь монголчуудын зүрх сэтхилийн чинад-д үүрд амьд хэвээр орших болтугай.

 

 


Зураг 14. Шарайд Цэвээн эрдэмтэний хөрөг зураг.

 

Шарайд Цэвээний гэр бүл, хөбэгүд

 

Хори аймагийн Шарайд овогийн Жамсараны хөбэгүн Цэвээн бээр Галзууд овогийн Сахияагийн басаган (охин) Бадамжаб лугаа гэр бүл болсон бүлгээ. Шарайд Жамсараны Цэвээний хөбэгүн Аюуши бүлгээ. Цэвээний дүү Аюур мөн монгол нутаг дээр ирээд аж төрөн сууж байлаа. Барс жил (1926 он) Шарайд Цэвээний гэргий Бадамжаб монгол залуусын хамт Герман улус уруу суралцахаар очсон билээ. Барс жил (1938 онд) түүний эхнэр Бадамжаб таван найман насандаа Улаанбаатар хотноо өөд болсон юм.

 

 

Зураг 15. Шарайд Цэвээн, эхнэр Галзууд Бадамжаб ба охиныхоо хамт. ( зүүн гар талд байгаа)


URL:

Сэтгэгдэл бичих