Г.Занданшатар 55.6 хувийн саналаар МАН-ын генсек боллоо

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Тус хурлаар МАН-ын нарийн бичгийн даргыг  сонгох санал хураалтын тооллого дуусч дүнгээ танилцуулсан байна.

Санал хураалтаар МАН-ын Бага хурлаар ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах санал хураалтыг нууцаар явуулж, нийт 207 гишүүн оролцсоноос 115 хүний дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

Дашрамд дуулгахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт 98 гишүүн санал өгчээ. Ийнхүү Г.Занданшатар 55.6 хувийн саналаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.


URL:

Сэтгэгдэл бичих