Махны үнэ 5000-8500 төгрөг болжээ

Өчигдөрийн байдлаар “Хүчит шонхор” худалдааны төвд үхрийн нэг кг мах цул нь 8500 төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол ястай мах нь 7200 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Харин хонины мах дунджаар 6000, адууны мах 5000 төгрөгийн үнэтэй байна. Наадмын дараа буюу жил бүрийн өдийд нийслэлд махны үнэ буурдаг уламжлалтай. Гэхдээ энэ удаад махны үнэд төдийлөн бууралт харагдахгүй байгааг худалдаачид онцолж байгаа юм.

Түүнчлэн хөдөөд мал үнэтэй болсон бөгөөд мал худалдан авах гэсэн хотынхны хувьд ихээхэн мөнгөтэй очихгүй бол хоосон буцаж ирж мэдэхээр болсон талаар ченжүүд хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих