Үдэшлэгээс эхнэрээ ”олсон” жүжигчин Н.Наранбаатарын тухай 24 баримт
Миний эхнэр сайхан ч эмэгтэй, сайн ч хань хэмээн үргэлж эхнэрээрээ бахархаж ярьдаг найруулагч, жүжигчин Н.Пара буюу Н.Наранбаатарын тухай 24 баримтыг хүргэж байна.
2. Эхнэр, хоёр хvv, хоёр охины хамт амьдардаг. Эхнэрийг нь Л.Гантуяа гэдэг. Санхvv эдийн засгийн дээд сургуульд багшилдаг аж. Тэрээр оюутан байхдаа найзынхаа төрсөн өдрөөр арванхоёрдугаар сарын 4-нд эхнэртэйгээ танилцаж байжээ.
3. Н.Наранбаатар жүжигчин маань Монгол түмэнд “Драмын дөрөв” нэрээрээ танил болсон жүжигчин Эби, Амгаа, Боогийтой хамтлагын ахлагч юм.
4. Тэрбээр төмөр замын унаган хүүхэд. Бага байхдаа Пионерийн ордонд явдаг байсан гэдэг. Ангийнхан нь түүнийг Пара гэж дуудаг байснаар өнөөг хүртэл Пара гэж нэрлэгдэх болсон.
5. Багадаа Гvррагчаа шиг л сансарын нисгэгч, том цагаан хөлгийн бvхээгт сууж тэнгэрээр дvvлэхийг мөрөөддөг байжээ. Харин дунд сургуулийн урлагийн vзлэгээр шог гараанд тоглоод л жvжигчин болохоор гэнэт шийдсэн аж.
7. Жүжигчин байна гэдэг түүний хувьд: Жvжигчид хvний амьдралын сайн мууг тайзнаа амилуулж, бусдад хэрхэн амьдрах ёстойг тайзнаас ухааруулж өгдөг юм болов уу гэж боддог юм. Жvжгийн урлаг өөрөө их ариун ертөнц. Энэ сайхан зvйлийн цаад мөн чанарыг ойлгоно гэдэг нэг талаар туйлын азтай хэрэг. Мэдээж жvжигчний мэргэжил сайхан ч нөр их хөдөлмөрийн vр дvнд тайзнаа амилж vзэгчдэд хvрдэг. Хvнийг судлана гэдэг хэцvv байдагтай адил жvжгийн урлаг ийм л байдаг.
8. Хөгжилтэй явдал: “Хар санаа, хайр сэтгэл” жvжигт жvжигчин Уранчимэгтэй хамтран тоглож байхдаа жvжигтээ хэт автаад бөөн нулимс болчихсон. Энэ жvжиг өөрөө их хэцvv жvжиг байсан л даа. “Хар санаа, хайр сэтгэл” жvжигт жvжигчин Уранчимэг бид хоёр хайр сэтгэлтэй хос болж тоглодог. Урнаа энэ жvжигт харамсалтайгаар амиа алддаг байхгvй юу. Тэгсэн чинь хайртай хvнээ алдчихлаа гэж бодоод баахан уйлж билээ. Амиа алдсан Урнаагийн нvvрэн дээр бөөн ус дуслаад, Урнаагийн инээд нь хvрээд золтой л инээчихээгvй гэсэн.
10. Шагналынхаа тухайд: Би өөрийгөө үнэлүүлэх гэж шагнал авдаггүй. Уран бүтээлийг минь үнэлж байгаа урамшуулал гэж ойлгодог. Надад өгсөн юм биш. Бүтээлээрээ л авч байгаа юм. Би хэзээ ч арын хаалгадаж үзээгүй. Надад өгөөч гэж гуйгаагүй. Бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх сайхан л байна. Хэдийгээр тэр шагналууд шавар баримал боловч надад хайрлаж байгаа урам. Энэ шагналаа би идэхгүй. Идье гэсэн ч мөнгө болохгүй. Үр хүүхэд, хойч үеийнхэнд л намайг бүтээлч хүн байсныг гэрчлэх баримт болж үлдэнэ гэж ойлгодог.
11. Түүний хүндэлж явдаг уран бүтээлчид: Цагааны Цэгмид гуай. Түүний хүү Ц.Төмөрбаатар жүжигчин байна шvv дээ. Тэр хvн ямар их авьяастай вэ. Төмөрөө ахтай ажиллахад vнэхээр урамтай байдаг. Уг нь энэ хvн Драмын театрт байх ёстой. Гэтэл ямар нэгэн асуудлаар хувьдаа уран бvтээл хийгээд явж байна. Миний хамгийн шvтдэг жvжигчин бол Ц.Төмөрхуяг. Би Оёгоо ахыгаа тайзан дээр гарахыг харах болгонд гайхамшигтай сэтгэгдэл төрдөг. Энэ хvн vнэхээр зvрхнээсээ мэдэрч гоё тоглодог. Миний хамгийн хайртай, хvндэлдэг жvжигчин гэж хэлмээр байна. Мөн Найдандорж найруулагч, Баатар найруулагч, Мөнхдорж найруулагчийг хvндэлдэг.
12. “Миний сайхан эх орон”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү”, “Шөнө амталсан нулимс”, “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжиг, “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Нүцгэн дурлал”,”Нууц амраг чинь болоё”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм”, “Би ч гэсэн жаргамаар байна” “Танихгүй эмэгтэйн захидал” зэрэг уран бүтээлүүдэд найруулагч хийж, заримд нь тоглосон байдаг.
13. Нөхөрлөлийн тухайд: Нөхөрлөл бол сайхан зvйл. Хvний амьдралын агуу зvйлvvдийн нэг хэлбэр шvv дээ. Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай байх зарчмыг баримтлахыг хичээдэг. Нөхөрлөлийн мөн чанар гэдэг цаг хугацааны урсгалд харагддаг. Энэ нь л жинхэнэ нөхөрлөлийн мөн чанар юм даа.
14. Амьдралдаа баримталдаг зарчим: Хvн болж төрснийх эргээд харах мөртэй, нэр цэвэр амьдрах. Нэр төртэй сайхан амьдарч, дурсах амьдралдаа толбогvй байх л хэрэгтэй. Хvнийг их бага гэж ялгахгvй байх нь миний амьдралын философи.
15. Түүний мөрөөдөл, “Анх эхнэртэйгээ танилцаж байсан кафегаа худалдаж авах” гэнэ лээ.
16. Тэрбээр сонгодог хөгжмийн чиглэлээр CD цуглуулж тvvнээсээ “кайф” авдаг аж. Ялангуяа дэлхийн сонгодог Бетхован, Шуберт, Моцарт нарын симфони бvтээлvvдийг шимтэн цуглууддаг. Жүжигчин маань нэрт дуучин Селин Дионыг шvтдэг учир түүний сиди ч олон байдаг гэнэ шүү.
17. Хэлэх дуртай үг: Александр Блокын “Бид жинхэнэ номыг захын хогон дундаас ялгахад маш хэцүү. Яагаад гэвэл тэд бүгд номын дүртэй. Бүр зарим нь жинхэн номноос илүү гоё хавтастай тавигдсан байдаг гээч” гэж хэлсэн байдаг. Түүн шиг жинхэнэ бүтээл бол жинхэнэ л байдаг юм. Мөн О.Дашбалбарын хэлсэн Доромжлуулах тусам би долоо бурхан од шиг гялалзана, гүтгүүлэх тусам би гүн шөнийн од шиг тод гэрэлтэх болно гэсэн үгийн бодож явдаг.
18. Тэмдэглэх дуртай баярын өдөр: Гэр бүлийн хүнтэйгээ танилцсан өдөр болох арванхоёрдугаар сарын 4-нийг баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг . Ер нь бусад тэмдэглэлт өдрийг ч алгасдаггүй гэнэ шүү. Баяраар гэр бvлээрээ тэмдэглэхийг чухалчилдаг. Гэхдээ “Мартын найм”-ны баярт гол анхаарлаа хандуулдаг. Эмэгтэйчvvдийн баярын урд өдөр охин нь төрсөн, дараагийн өдөр нь өөрөө төрсөн ажээ. Ийм болохоор мартаар эхнэр охин хоёроо баярлуулж, сайхан байлгахыг хичээдэг гэнэ. Харин “Валентин”-ы өдөр эхнэртэйгээ бие биедээ шоколад бэлэглэдэг уламжлалтай.
19. “Гэгээн Муза”-гийн шагналыг бараг тэр чигт нь хамж орхисон “Тэнгэрийн хүү” жүжгийн найруулагч юм. Мөн 2012 оны “Гэгээн муза” наадмын “Шилдэг найруулагч” болсон.
20. Парагийн хувьд алжаалаа тайлахдаа: Утсаа салгаад, гэртээ банштай цай хийж, хүүхдүүдтэйгээ хамт байж, зурагт үзэж алжаалаа тайлдаг.Түүний хамгийн сайн хийж чаддаг хоол байцаатай хуурга гэнэ шүү.
21. Хэн нэгнийг шагнах болбол хэнийг ямар үндэслэлээр шагнах вэ? гэсэн асуултад тэрээр хариулахдаа гавъяа байгуулсан мөртлөө шагнал авч чадаагүй байгаа хөгшдийг. Модон заводод насаараа ажиллаад “Алтан гадас” авна гэж баярлан хүлээсээр байгаад хөдөлмөрийн хүндэт медаль руу буусан өвөөгөө шагнана гэжээ.
22. Хамгийн сүүлд УДЭТ-т дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагч нарын дунд зарласан тендерийг шүүх шалгаруулалт болсон. Тэгвэл үнэхээр чансаатай найруулагч гэдгээ харуулж чадсан Н.Наранбаатар “Гамлет”-ыг тайзнаа амилуулах эрхтэй болсон. Одоогоор тэрээр тус жүжигт тоглох жүжигчдээ сонгосон байгаа ч зарлаагүй байгаа билээ.
23. Нийслэлийн Хүүхдийн төлөө газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хос багана” шилдэг гэр бүл шалгаруулах ёслолын ажиллагааг жил бүр болдог. Үүнд шилдэг гэр бүлийг шалгаруулан тодруулдаг бөгөөд гэр бүлийн аз жаргал, үнэ цэнэ, уламжлалт ёс заншилыг залуу хойч үеийнхэндээ үлгэрлэн уламжлуулж, үр хүүхдээ өв тэгш иргэн болгон төлөвшүүлж, ард түмнийхээ төлөө сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулж, амжилт гаргасан, нэр хүндтэй шилдэг гэр бүлүүдийг Нийслэлийн 9 дүүргээс тодруулдаг юм. Тэгвэл 2010 оны “Манлайлагч залуу” гэр бүлээр- Баянзүрх дүүргээс Н.Наранбаатарын гэр бүл тодорсон юм.
24. Тэрбээр нийтийн дуу буюу бидний хэлж заншсанаар зохиолын дуу, хошин урлаг хоёрт маш шүүмжлэлтэй ханддаг.
Д.Ундрах 24tsag.mn
URL: