“Анод”-ын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарган, УМБГ-т буцаасан байна.
“Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа. 125 хавтас бүхий уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар хяналт тавьж байгаа юм.
Б.Чимэг
24цаг
URL: