Нара дуучин болоогүй байсан бол баян гадаад эртэй суух байсан
Дуучин Нара хэтэрхий илэн далангүй, бас хөгжилтэй энэ бүсгүйг найзууд нь “Юу ч ярьж, юу ч хийж мэдэх хүн” гэж үнэлдэг юм билээ. Тэрээр “Бурхнаас надад бие хаа, сайхан царай зүс гээд бүх зүйлийг минь тэгш заяасан. Намайг зөвхөн баяжихын тулд урлагт орж, Японд сурч боловсорсонгэж бодвол эндүүрэл шүү. Тийм байсан бол би өдийд ингэж нойроо хугаслан уран бүтээлийнхээ төлөө зүтгэхгүй байх байсан. Сайхан хүүхэнд дуртай япон баян эртэй суугаад аль хэдийн Хавайн аралруу явчих байсан юм. Гэвч урлагийн хүчинд жаахан ч гэсэн нэр хүндтэй болмогцоо баян эртэй сууж, амар хялбар амьдрах гэсэн ядмаг арга надад таалагддаггүй. Надад хахаж цацсан хөрөнгө, дутаж гутсан хэцүү юм алга. Яг үнэндээ хайр дурлалыг ч уран бүтээлээсээ дээгүүрт тавихгүй” хэмээн зарлаж байна.
У.Бишүү
https://apps.facebook.com/newsappmn/
URL: