Умард Солонгосын удирдагч гэрлэжээ

Сүүлийн үед нэгэн бүсгүйг албан ёсны арга хэмжээнд байнга дагуулж явах болсон умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун гэрлэлтээ батлуулсан тухай Умард Солонгосын улсын төв телевиз мэдээлжээ. Сүйт бүсгүйн царай хэдийгээр ТВ-ээр харагдаагүй боловч хэн гэдэг нь тодорхой байв. Дээрхи хоёр хосын харьцаа сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд өртөх болсон бөгөөд тэрхүү нууцлаг бүсгүй Кимтэй хамт баруунд суралцаж байсан тухай эх сурвалжууд дурддаг. Өмнөх хоёр Ким буюу түүний өвөө, аав нар нь хэзээ ч олны өмнө эхнэртэйгээ ил гардаггүй байсан бөгөөд хэдэн эхнэртэй байсан нь хүртэл нууцлаг үлдсэн. Харин залуу Ким Чен Ун арай зөөлөрсөн бололтой. Залуу хатагтайг “нөхөр Ri Sol Ju” хэмээн авгайлж болно.


URL:

Сэтгэгдэл бичих