Монгол Хятадын колони болжээ
Экспортын 95 хувь нь ганцхан орныг чиглэх нь эдийн засгийн хараат байдал юм. Энэ онолоор бол бид аль хэдийнэ Хятадын колони болжээ.
Манай улсын ашигт малтмалын экспортын 80 гаруй хувь БНХАУ-д гардгийг дэлхий даяараа мэднэ.
Өндөр хөгжилтэй зарим орны эрдэмтдийн үзэж байгаагаар, эл үзэгдэл энэ хоёр жилд 95, түүнээс ч дээш хувьд хүрэх ажээ.
Зэс, алт, молибден, уран ярихаа байя, ганцхан нүүрс гэхэд л олборлолт хийгээд экспорт нь эрс өсч байгаа аж. Энэ янзаар бол 2020 онд жилд 40, 2040 онд жилд 240 сая тонн нүүрс олборлодог болох юм байна.
Тэр бүхэн өмнөд хөрш рүү урсан одно гэхээр гол харлахгүй байх арга алга биш үү? Үүнийг иргэд нь биш, улстөрчид, албан тушаалтнууд нь мэддэг хойно яана гэхэв дээ.
У.Саран (www.wikimon.mn)
URL: