Байгалийн түүхийн музейн өмнөх замыг хаана
Нийслэл хотод зам засварын ажил үргэлжилсээр байна.
Сүхбаатарын гудамжны хэсэг буюу Байгалийн түүхийн музейн урд уулзвараас хойшхи 260 метр хэсгийг маргаашаас эхлэн хаана.
Энэ хэсэгт авто замын шинэчлэлтээс гадна дулааны шугам шинэчлэх болон цахилгаан, холбооны сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажил хийх юм.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэ ажлыг “Наранбулаг-Хан” компани гүйцэтгэх аж.
О.Ялгуун
”Зууны мэдээ”
URL: