Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар нар том будлив
УИХ-д шинээр сонгогдсон гишүүд өрөөгөө олохгүй Төрийн ордны коридорт төөрөхөөс эхлээд элдвээр будлих нь цөөнгүй тохиолдож байгаа тухай яриа шивэр авир хийсээр л байв. Харин УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар нар УИХ-ын даргыг сонгох үеэр эсрэг санал өгсөн нь танхимд байсан гишүүдийн инээдийг хүргэж амжив. Уг нь кнопоо хэрхэн дарах тухай санал хураахын өмнө тэд ярилцаж байгаад дарж байгаа харагдсан ч эсрэг кноп дарж том будлив.
Самбар дээр татгалзсан хоёр гишүүний нэрс гарахад тэд өөрсдийгөө гэж тэд бодоогүй бололтой жишим ч үгүй суув. Хэрэв МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд суусан бол тэдний энэхүү будлиан хөөрхөн шоглоом болж болох байлаа шүү.
Б.Саран
”Монголын мэдээ”
URL: