Урлагаа орхиж зайран бологсод

Хэдэн жилийн өмнө Монголын рок, поп урлагийн ертөнцөд чанартай уран бүтээлээрээ цахиур хагалж явсан “Нэгэн зүгт” хамтлаг сураг алдраад удаж буй. Ийнхүү сураг алдрах болсон шалтгаан нь тус хамтлагийн дөрвөн залуугийн нэг нь бөөгийн түшээ болсноос үүдэлтэй аж. Тодруулбал СУИС-ийн эстрад дуулаачийн ангиас урлагийн гараагаа эхэлж байсан тэдний нэг болох дуучин Д.Батбилэг бөөгийн түшээгээр сонгогдож хамтлагийнхаа ажлыг түр хойш тавьжээ.
Түүний нэгэн найз нь Д.Батбилгээс “Чи цаашид уран бүтээлээ хийнэ биздээ” гэж асуухад, Д.Батбилэг хариуд нь, “Би энэ талаар онгодоосоо асууна. Хэрэв онгод маань урлагаа орхи гэвэл би хамтлагаасаа гарна” гэж ярьсан байна.
Тэгвэл “Guys” хамтлаг тарах болсон шалтгааныг мөн л бөөгөөс болсон тухай урлагийнхан хоорондоо жиг жуг ярилцах болжээ.  Тус хамтлагийн гишүүн Ж.Мягмарсүрэн бөөгийн онгодоо хүлээж аваад багагүй хугацаа өнгөрсөн аж. Ийнхүү манай рок, поп олны танил эрхмүүд ээлж дараалан онгодоо хүлээн авч урлагийн алтан тайзаа орхихоор шийдэж байгаа бололтой.

Н. Дагдан/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих