Вашингтоны тал алан хядах ажиллагааг зөвтгөжээ

АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн долоо хоногт Дамаскт болсон алан хядах ажиллагааг зөвтгөжээ. Алан хядах ажиллагааны улмаас Сирийн өндөр дээд албан тушаалтай хэд хэдэн түшмэл амиа алдсан юм.

АНУ Сирид хүч хэрэглэх ажиллагааг бүр эхнээс нь буруушаасан гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Одоо Сирид хүч хэрэглэхийн хариуд хүч хэрэглэж байгаа хүчин бий болсон гэж тэрбээр онцолсон байна.

Алан хядах ажиллагаа чухам хэн явуулсан тухай мэдээлэл АНУ-д байна уу гэсэн асуултад Нуланд хариулахдаа “Бид тагнуулын эх сурвалжийн мэдээллийг уламжлахгүй” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт амиа золиослогч этгээд Сирийн Үндэсний аюулгүй байдлын албаны байшингийн дэргэд дэлбэрэлт үйлдсэн юм.

Үүний улмаас дээгүүр албан тушаалтай хэд хэдэн хүн байсны дотор Сирийн Батлан хамгаалахын сайд Дауд Ражха, Батлан хамгаалахын орлогч сайд, Ерөнхийлөгч Башар Асадын эмэгтэй дүүгийн нөхөр Асеф Шаукат, Гадаадын тагнуулын албаны мөрдөн байцаах газрын тэргүүн Хафиз Махлюф, Дэд ерөнхийлөгчийн цэргийн асуудал эрхэлсэн туслах Хасан ат-Туркмани нар амиа алджээ.

Т.Арьяа


URL:

Сэтгэгдэл бичих