Ж.Сүхбаатар санал хураалтаас хасагджээ
МАН-ын Бага хурал үрэлжилж байна, ингэхдээ намын ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах эхний санал хураалтын дүн гараад байна. Намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гишүүдээс 44.6 хувь, Байгаль орчин, аялал жуулчлал сайд Д.Цогтбаатар 29.1 хувийн санал авсан бол УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар 25.5 хувийн санал авчээ. Тиймээс хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болсон аж. Хоёр дахь шатны санал хураалтад хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг оруулах болсон байна. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар санал хураалтаас хасагдаад байна.
Г.ДАРЬ
URL: