Ононгийн алтны орд Канадын “Алтан Рио Минералс” компанид очлоо
Канадын “Алтан Рио Минералс” компани Ононгийн алтны ордыг эзэмшигч “Эрдэнийн эрэл” ХХК-ийн хувьцааны 90 хувийг худалдан авчээ. “Алтан Рио” худалдан авах гэрээний дагуу сүүлчийн 240 мянган ширхэг хувьцааны төлбөрийг барагдуулжээ. Эдгээр хувьцааны төлбөр нь гурван талт хэлэлцээрийн гол хэсэг юм.
Худалдан авах гэрээний хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусгавар болох аж. “Алтан Рио” Ононгоос гадна “Эрдэнийн эрэл” ХХК-ийн өөр хоёр ордын 100 хувийн эзэмшигч. Онон алтны ордыг худалдан авах гэрээг анх 2008 онд байгуулж, 2010, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар “Алтан Рио” “Эрдэнийн эрэл” ХХК-ийн толгой компани болж, ордын хувьцааны 90 хувийг эзэмших эрхтэй болж байгаа аж.
“Алтан Рио” 240 мянган хувьцааны төлбөрт нийт 60 мянган ам.долларыг “Эрдэнийн эрэл” ХХК-д төлсөн бол хайгуулын зардалд 900 мянган ам.доллар, бэлнээр 100 мянган ам.долларыг төлсөн байна.
www.times.mn
URL: