НОЦТОЙ НООТОЙ МЭДЭЭ

Ноцтой: 1.

Нотой мэдээ үзэгч танд монгол улсын иргэн хүний амь нас үнэ цэнийг ямархуу хэмжээнд хүрч буусныг тодорхой баримттай нь хөндөн хүргэж байсан билээ. Монголчууд бид өнөөдөр эх орондоо дайны байдалтай амьдарч гэмт хэрэгийн золиосонд та бидний дундаас жил тутам 1300 хүн хорвоог орхиж байна. Энэ бол ямар нэгэн өвчин, халдварт тахал биш. Харин зүгээр л бусдад зодуулж, хутга мэсний ирэнд амь эрсдэж байгаа хүмүүсийн тоо.

Тэгэвэл дараагаар нь жилдээ 500 хүн буюу өдөрт 2 хүн нийслэлийн авто зам дээр осолын улмаас амь насаа алдаж байна. Өөрөөр хэлбэл өдөр болгон нэг хүн дугуйны нөхөөс болж хорвоог орхих нь энгийн үзэгдэл болжээ. Замын цагдаагын газар эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран судалгаа явуулхад жилд зам тээврийн осолын улмаас 500 хүн нас барж байгаагын 320 нь газар дээрээ амь насаа алддаг гэсэн судалгааг гаргасан байгаа юм. Харин осолын дараа эмнэлэгт хүргэгдээд нас барсан хүний тоо нь 200 орчим болж байна.

Ийм эмгэнэлтэй, дүр зураг 2 хон сая гаруй хүн амтай монгол улсад маань жил дутам давтагдан гарсаар байна. Тэрнийг нь хянаж, урьдчилан сэргийлэж, иргэдэд мэдээлэл түгээж байх ёстой хууль хяналтын байгууллагаас эхлээд төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоо үнэндээ тэг цэгтээ хүрчихээд байна. Хий улс төржилт амбиц албан тушаалын төлөөх тэмцэл нь ихдэж бодит ажил хэрэг нь зогсож, иргэдийхээ амь насыг хүртэл хамгаалж дийлэхгүй байгаа нь энэ төр засагын арчаагүй байдлыг л гэрчлэн харуулсаар байна. Гэмт хэргийн улмаас осол аваарын улмаас, золгүй байдлын улмаас монголд нас барж байгаа хүмүүсийн тоог нэгтгэн гаргаад танилцуулвал дэлхийн чих нь дэлдийж дайтаж байгаа улс орнууд хүртэл айж эмээхээр байна.

Ноцтой: 2.

Монголын ногоон намын дарга Энхбат туулай жил гарснаас хойш хамгийн их суудал нь өнцөгдцөн улс төрчөөр тодорч байх шиг байна. Өөрөө өөрийхөө намаас хөөгдөх дээрээ тулж нэг үзлээ. Үйлийн үртэй 72 сая төгрөгийн хэрэгт унаж ч үзлээ. Энэ эрхэмд итгэдэг иргэдийн итгэл ч алдарч байх шиг байна. Хэт хувиа хичээсэн, намыхаа , эвслийхээ гишүүд дэмжигчдийг гудамжинд гаргасан , нөхөдөө хулхидсан гээд муу бүхнээр цоллуулж муу нэр бүрийг зүүх болоод байгаа.

Гэхдээ эндээс баримттайгаа дэлгэгдэж байгаа нэг зүйл нь тэр эвслийн гэсэн тодотголтой 72 сая төгрөгийн асуудал болчихоод байгаа. Харин эвслийн 72 сая төгрөгийг Энхбат гишүүн үнэхээр ганцаараа аваад идциймүү гэвэл бас л үгүй бололтой. Анхлаад иргэний эвсэлд 144 сая төгрөгийг төрөөс өгсөн юм билээ. Гэтэл 72 сая төгрөгийг нь гурван нам хувааж авсан. Харин үлдсэн 72 сая төгрөг хаачсан болох нь тодорхойгүй болчихоод байгаа юм.

Тэгэвэл иргэний эвсэлийн дунд хэрүүл дэгдээж, Энхбат гишүүний толгойг цусдхаа дөхөөд байсан 72 сая төгрөгийн хэрэг одоол нэг юм ил тод болж эхлэж байх шиг байна. Тэгэсэн тэр мөнгийг нь Энхбат гишүүний баруун гар гэгддэг Ногоон намын гадаад харилцааны асуудал хариуцсан дарга Зоригт гэгч эрхэм Тэнгис кино театр дотор байдаг ресторанаа тохижуулхад зориулжээ. Тэр Зоригтод зээлүүлсэн мөнгөнийхөө хүүгээр Ногоон нам байрныхаа түрээсийг төлдөг гэгдэж байгаа юм. Ингээд өнөөх 72 сая төгрөг нь ийм хачин жигтэй гурвалжин эргэлтэнд орчихсон байсан  нь тодорхой болоод ирж байгаа юм. Төрөөс мөнгө авдаг, тэгээд ресторан тохижуулдаг, тэндээс олсон орлогоор нь намыхаа байрны түрээсийг өгдөг ийм хачин жигтэй зүйл ногоон нам дотор өрнөж байгаа бололтой.

Угтаа бол төрөөс олгосон мөнгө зөвхөн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлхэд зарцуулагдах хуулийн заалттай. Харин Монголын ногоон намд ресторан тохижуулна гэсэн мөрийн хөтөлбөр бас байсан болтой юм байна.
Ноцтой: 3.

Монгол улсын засагын газар татвар төлөгчдийн мөнгөөр улс орноо өөд татчих гэж их л төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж үзхийн. Харамсалтай нь төсвийн санхүүжилтээр хийгдэх тендрийн сонгон шалгаруулалт гэж шат шатандаа бантан зуурдаг нөхөдүүдийн хувийн бизнесийг цэцэглүүлэдэг ажил шиг юм болж хувираад байна. АТГ саяхан орон нутагт зарлагдсан тендрийг өөрийхөө эхнэрийн компанид давуу эрхтэйгээр олгоцон төрийн албан хаагчийн хэрэгийг элрүүлж үүрэгт ажлаас халууллаа. Эхнэртээ нэг биш гурван тендрийг өгчихсөн хүнд гар ажлаасаа халагдаж хариуцлага хүлээж байна.

Харин тэр төрийн албан хаагчийн хувьд хохирсон биш завшан болоод дуусч байна. Энэ бол тендрийн эргэн тойронд болж байдаг байнгын шахуу хорны нэг. Ер нь зөвхөн боловсролын салбарт явагдаж байгаа тендрийн сонгон шалгаруулалт нь ямархуу хэлбэрээр явагддаг болхыг баримттай нь хэлэх хүн олон байна. Тухайлбал Отгонбаяр сайд Сургууль цэцэрлэг, сумдын соёлын төв барих тендрийг зураг төсөлтэй нь хамтатган зарлачихсан байх жишээтэй. Ингэхдээ тендрийн бүх материалыг 30 хоногын дотор авна гэж байгаа аж.

Гэтэл зөвхөн зураг төслийн гүйцэтгэл нь дор хаяж 90 хоногын хугацаанд хийгдэх ёстой гэсэн хуулийн заалт эндээс эхлэн зөрчигдөж байгаа юм. Харин энэ зүйл нь цаанаа ямар учир шалтгаантай байна вэ гэхээр орон нутагт зарлагдаж байгаа тендр нь зохиомол болцон бөгөөд хэн нэгэн улс төрчийн эсвэл хэн нэгэн баян бизнесмений захиалгаар хийгддэг болсныг гэрчлэж байгаа юм. Эцэст ингэж зарлагдсан тендрт хэнийи компани шалгарах вэ гэдэг нь ч тодорхой, хэрхэн ямархуу ажил хийгдэж, ямар чанартай байгууламж босох вэ гэдэг нь ч тодорхой болчихож байна.

tv9


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих