МАН бүлгээ байгуулж амьжсангүй

УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн тодор УИХ дахь нам, эвсэл бүлгээ байгуулах хуультай. Тиймээс хуулийн дагуу өнөөдөр АН, “Шударга ёс” эвслийн УИХ дахь намын бүлэг албан ёсоор байгууллагдлаа. Харин МАН бүлэг байгуулах хүсэлтээ ч өгсөнгүй.

Тэд УИХ-ын дарга болоод буй З.Энхболдыг хууль бусаар томилогдсон гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлээд байгааг тус гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдэгдлээ. Тэд МАН-тай зөвшилцөлгүй З.Энхболдыг нэрийг дэвшүүлсэн, анхны чуулганыг ахмад гишүүнээр даргалуулаагүйгээр хууль бусаар спекирийг сонгосон гэж үзэж байна.

Яг одоо МАН намын Бага хурал “Тусгаар тогтнолын ордон”-д үргэлжилж байна. Тэд намынхаа удирдах зөвлөл болон нарийн бичгийн дарга нараа огцруулах юм. Мөн намынхаа генсекийн сонгоно. Энэ албан тушаалд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нар нэр дэвшиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг танхимаас дэвшүүлэх сурагтай.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих