Сэтгүүлчид З.Энхболдын өмнө сөгдөв

Өчигдөр З.Энхболд удтал хүлээсэн тамгаа гардаж авсан. Д.Дэмбэрэл даргын гацаагаад байсан чуулганыг ашгүй Л.Цог даргалж түүнд зургаа дахь спекир болох виза олголоо. Тэрээр УИХ-ын тамгыг хадагтай хамт Л.Цогоос гардаж авсны дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлээд сэтгүүлчдэд яриа өгсөн юм.

Намхан даргыг сэтгүүлчид тойроод зогсчихоор түүнд цэнхэр дэлгэцээр гарах аз тутаж байв. Тиймээс түүнийг халхлахгүйн тулд сэтгүүлчид өвдөг дээрээ сөгдөөд яриа авхаас өөр арга олдсонгүй.

Магадгүй энэ үед тэр намхан төрсөндөө баярласан биз. Одоо Н.Алтанхуяг гэж нэг намхан нөхөр Ерөнхий сайд болох гээд буй. Ингээд “Төрийн гурван намхантай болох нь” гэх яриа хэдий нь гараад байна. Ц.Элбэгдоржийг өндөр гэж хэлэх хүн байхгүй биз. Ямартай ч гурван намхандаа амжилт хүсье.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих