“Apple” компани ирэх жил ““iPhone-5” гаргана

Дэлхийн зах зээл дээр ашиг орлогоороо тэргүүлэгч   “Apple” корпораци өнгөрсөн зургадугаар сарын сүүл хүртэлх гурван сарын хугацаанд 8.8 тэрбум.ам долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Энэ нь жилийн эхэн үетэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлт хэдий ч тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байгаа аж. Мөн тус корпорацийн  бүтээгдэхүүн борлуулалтын нийт ашиг, орлого  35 тэрбум ам.долларт хүрчээ. Харин өнгөрсөн онд тэд зөвхөн борлуулалтаас  28.6 тэрбум ам.долларын ашиг олж байжээ. “Apple”-ын дижитал хөгжим тоглуулагч “iPod”-ны борлуулалт 10 хувиар буурсан “Mac” компьютерийн борлуулалт дөнгөж хоёр хувиар нэмэгдсэн байна.

Энэхүү цэвэр ашиг нь ирэх наймдугаар сарын 16-нд корпорацийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 2.65 ам.долларын ашиг болж, ногдох юм байна. “Apple” корпораци нь дэлхийн хамгийн ашигтай ажиллаж буй компани бөгөөд өнгөрсөн зургаан сарын хугацаанд  нийт  26 сая ширхэг “iPhone” гар утас борлуулсан байна. Энэ нь “iPhone”  гар утасны борлуулалт 28 хувиар өссөн үзүүлэлт юм. “Apple” корпораци ирэх жил “iPhone-5” смартфоноо гаргах юм. Гэхдээ технологийн шийдэл болон бүтээгдэхүүний шинэчлэл зэргийг одоогоор нууцалж байна.
Duulian.mn Б.Отгон


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих