Ким Кардашиан
Реалити шоуны од Ким Кардашиан дахин нагац эгч боллоо. Түүний дүү Кортни хоёр дахь удаагаа амаржжээ.
“RadarOnline’’-ы мэдээлж буйгаар Ким Кардашиан мөн адил ээж болохыг хүсч яваа гэнэ. Тэрбээр шинэ найз залуу Кени Вэстээ яг өөрт нь тохирох зөв хүн гэдгийг хэлж байгаа аж. “Ким Кени Вэстээс жирэмсэн болвол ямар жаргалтай байх талаараа байнга ярьдаг болсон.
Мөн тэр Кенид хүүхэдтэй болохыг хүсч байгаа тухайгаа ч хэлсэн гэсэн. Тэр өөрийгөө сайн ээж болно гэдэгт итгэлтэй байгаа. Ким Кенитэй хамт гэр бүл зохиохыг хүсч байгаа” хэмээн тэдний ойрын эх сурвалж хэлсэн байна. Ким Кардашиан өнгөрсөн жил Крис Хаймпристэй гэрлээд 72 цагийн дараа салж, олныг шуугиулж байсан билээ.
URL: