Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага

УИХ-ын гишүүн Д.Дэм­бэрэл хамгийн өндөр настай гэдгээсээ болоод ёстой л хад­ны завсар хав­чуулагдсан ха­лиуны зулзага гэгч болж байна.

Хуулийн дагуу хам­гийн ахмад настай Д.Дэм­­бэрэл гишүүнээр УИХ-ыг даргалуулахаар бол­­сон. Гэ­тэл МАН-ынхан чуул­ганд оролцохгүй хэ­мээн мэдэгдсэний дагуу Д.Дэм­бэрэл гишүүн ч чуул­ганы танхимд орж ирэх­гүй байв. Хуулиа бие­лүүлэхийн тулд чуулган даргалмаар, намаа дагахаар чуулганы гацааг зогсоож болохгүй байгаа нь түүнд хүсэхэд хясна гээч болов.

Арга ядахдаа АН-ын дарга Н.Алтанхуягийг өрөөн­дөө дуудаж уулзах гэсэн нь гал дээр тос нэмсэн явдал болж орхилоо. Юутай ч УИХ-ын анхдугаар чуул­ган болж өндөрлөлөө.

Ха­рин Д.Дэмбэрэл ги­шүүн л  нас, намбаа бод­дог­гүй, намчирхдаг гэдэг нэр зүүж үлдэв бололтой. Нэг нэр, хоёр хочийг яалтай ч билээ дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих