УИХ-ын гишүүн байсан 10 гаруй хүн МАН-аас гарч, МАХН-д элсэх нь

Өчигдөр шөнөжин хуралдсан МАН-ын бага хурлаар Ө.Энхтүвшинг намын даргаар сонгож, намын шинэчлэлийн ажлаа хийж эхэллээ хэмээж буй ч үүнд эргэлзэж буй гишүүд цөөнгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нам ялагдсаны гол шалтгаан бол Сү.Батболд, түүнийг дагасан уул уурхайн асуудлууд хэмээн ил шууд мэдэгдсэн бол Д.Загджав нарын гишүүд МАН, МАХН-ыг нэгтгэх чиглэлээр эрчимтэй ажиллах хэрэгтэй, үгүй бол уугуул намдаа орох хүн маш олноор гарна хэмээн өгүүлсэн юм.
Ер нь нэр бүхий МАН-ын гишүүд МАХН-д орох асуудал яригдаж эхэлсэн гэх агаад Н.Энхбаяр, М.Энхсайхан нар ч шинээр орсон томоохон улс төрчдийг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн байна.
Одоогийн байдлаар Д.Загджав, Д.Арвин, Ч.Авдай нарын зэрэг  10  гаруй УИХ-ын гишүүн байсан голдуу улс төрчид МАХН-д элсэхээр сэтгэл шулуудсан тухай эх сурвалж өгүүлж буй юм.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих