Олон улсын хөрөнгийн бирж дээрх гол индексүүдэд 3 өдөр буурлаа

Олон улсын хөрөнгийн бирж дээрх гол индексүүдэд 3 өдөр дараалан буурсан үзүүлэлттэй байлаа. Эхний хоёр өдөр 500 гаруй нэгжийн бууралттай байсан бол өнөөдөр өглөөний байдлаар гол индексүүд 100 хүртлэх нэгжийн бууралттай байна
Америкийн хөрөнгийн биржийн гол индексүүд болох Dow Jones индекс 104 нэгжээр, S&P 500 индекс 12 нэгжээр, өндөр технологийн NASDAQ индекс 27 нэгжээр буурлаа.

Мөн Европын хөрөнгийн биржид байрлалтай EURO STOXX 50 индекс 27 нэгжээр, Их британы FTSE 100 Index 34 нэгжээр буурсан үзүүлэлттэй байгаа бол DAX индекс 28 нэгжээр буурсан байна. түүнчлэн Ази номхон далайн хөрөнгий бирж дээрх Hang Seng индекс 60 нэгжээр буурч, Японы Nikkei индекс 85  нэгжээр, TOPIX индекс 7 нэгжээр бага зэрэг буурсан үзүүлэлтэй  байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих