“ТАРБОЗАВР БАТААР”-ыг харьд гаргасан сэжүүрийг тогтоов

“Тарбозавр Батаар” хэмээх аварга биет үлэг гүрвэлийн араг ясыг гадаадад гаргасан хэрэгт Монгол, АНУ төдийгүй дэлхий нийт анхаарлаа хандуулаад байгаа билээ. Түүнийг эх оронд нь хоёр сар орчмын дараа авчрахаар болоод байгаа юм. Манай говиос олдсон энэ үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар хөөцөлдөж буй АНУ-ын иргэн, өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нарын хамт Монголд ирж, Иргэний танхимд мэдээлэл хийсэн. Тэд “Үлэг гүрвэлийн араг ясыг худалдах гэж байсан хүн нь Флоридад оршин суудаг Эрик Прокофи. Тэрбээр Ирландын иргэн Крис Монтой хамтарч энэ хууль бус наймааг хийх гэж байсан. Уг араг ясыг Монголоос хэзээ, хэрхэн гаргасныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд энэ хугацаанд мэдээлэл, баримт багагүй цуглуулжээ. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр “Тарбозавр Батаар” төдийгүй өөр олон үлэг гүрвэлийн ясыг хил, гааль, БСШУЯ-ны албаны хүмүүст мэдэгдэлгүй харь орон руу гаргасан байжээ. Хэзээ, хаанаас олдсон палентологийн үнэт олдворыг хэн гэдэг хүн хаагуур гаргасан тухай хэд хэдэн ноцтой баримтыг цагдаагийн ажилтнууд тогтоогоод байгаа гэнэ.

Ч. Батцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих