Арилжаанд оролцох компаниудын тоо 17-д хүрлээ
Өнгөрсөн долоо хоногт биржийн арилжаанд 12 брокер диллерийн компани оролцож байсан бол энэ долоо хоногийн эхээр 17 болж өсчээ.”Стандарт инвестмент”,”Туушин инвест”,”Эм Ай Жи Би”,”Ди Си ЭФ”,”Алтан хоромсог”,”Булган брокер гэсэн 5 компани нэмэгдсэн байна.
Төрийн баталгааны санд хөрөнгөө байршуулсан компанидын тоо мөн нэмэгдэж 41д хүрээд байгаа бол биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан компаниудын тоо 49 болжээ. Харин барьцаа хөрөнгө байршуулсан компаниудын тоо 18 д хүрсэн байна.Хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаар арилжааны идэвхи нэмэгдэж захиалгын тоо ч бас өсөж байгаа юм байна. Хөрөнгийн биржээс эрсдлийг хаахын тулд гишүүн компаниуддаа өндөр шаардлага тавьсан гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Өнөөдөр хувьцаагаа худалдаж аваад 3 хоногийн дотор төлбөрөө төлдөг шинэ системийн тогтолцоо ямар ч эрсдэлгүй байх бүрэн боломжтойг ч онцолсон.Биржийн зүгээс брокер диллерийн компаниудыг харилцагчаа зөв таних эрсдлийг л давж чадвал асуудалгүй гэж үзэж байгаа.
Брокер диллерийн компаниудыг заавал харилцагчаасаа 3 хоног дотроо төлбөрөө байршуулах системээр ажилла гэсэн шаардлагыг хөрөнгийн биржийн зүгээс огт тавиагүй гэдгийг албаныхан хэлж байлаа.Одоо компаниудад бүх зүйл нээлттэй.Төлбөр тооцоо гүйцэтгэх клейринг банкууд ч эхний ээлжинд шинэ системд шилжиж байгаа хариуцлагатай үе шатанд брокер диллерийн компаниудаас ямар ч шимтгэл авахгүй гэсэн байр суурьтай байгааг ч албаныхан хэлж байсан юм.
URL: