Хамгийн том эрхтэнтэй эрийг сэжиглэн нэгжжээ
Дэлхийн хамгийн том бэлэг эрхтэнтэй эр гэгддэг Ион Фалькон 1970 оны 7 сарын 29-нд төрсөн бөгөөд Нью Иорк хотын жүжигчин юм. Тэрээр нэгэн удаа Сан-Франциско нисэх онгоцны буудлын хамгаалалтын албаныхны өмнө эр хүний бахархалаа үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Фальконыг өмдөндөө ямар нэгэн томбойсон зүйл хийсэн байна хэмээн үзэж, хамгаалалтынхан сэжиглэж, нэгжсэн аж. Өмдөндөө байгаа зүйлийг гаргахыг шаардахад Фалькон мэдээж, эсэргүүцжээ. Хамгаалагч цагдаа нар тэсрэх бөмбөг ч хийсэн байж магадгүй хэмээн үзсэн тул тэр даруй хүч хэрэглэн, Фальконы заавал томбогор зүйлээ гаргахыг шаарджээ. Ингээд эцэстээ хүчинд автсан эр эрхтнээ гарган үзүүлээд, ямар ч сэжигтэй, аюултай зүйл нуугаагүйгээ баталж байж онгоцондоо суусан гэнэ.
Нийтэлсэн: Хосоо
URL: