Дуучин Б.Амархүү найз бүсгүйнхээ хувцаслалтаас болж салжээ

Дуучин Б.Амархүү өмнө нь “Херо” энтертайментийн бүтээл “Татар ажиллагаа” кинонд тоглож, жүжиглэх чамгүй авъяастайгаа фэнүүддээ харуулаад амжсан. Тэгвэл дуучин залуу маань “Big fish” хэмээх бас нэгэн шинэ кинонд гол дүр бүтээсэн байна. Уг кинонд тэрбээр Соёмбо хэмээх ахлах дэслэгч залуугийн дүрд тогложээ. Энэхүү киног реппер B.A.T найруулсан бөгөөд дүр сонголт талдаа нэлээд анхаарсан гэнэ. Түүний сонголтоор уг киноны гол дүрд дуучин Б.Амархүүгээс гадна хөтлөгч Халиун болон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О.Ариунзул хэмээх бүсгүй тоглосон аж. О.Ариунзулын хувьд загварын ертөнцөд богино хугацаанд хүч түрэн орж ирсэн ирээдүйтэй нэгэн бөгөөд дуучин Б.Амархүүтэй амрагийн харьцаатай байсан. Гэвч хосуудын хайрын түүх удаан үргэлжлээгүй бөгөөд салсан шалтгаан нь О.Ариунзулын гадаад байдлаас болсон гэх. Учир нь загвар өмсөгч бүсгүй маань хэтэрхий задгай хувцасладаг бөгөөд энэ нь олон хүний анхаарлыг татдаг байсан аж. Харин Б.Амархүү найз бүсгүйнхээ гадаад имижд сэтгэл дундуур байсан бөгөөд энгийн даруу байлгахыг хүсдэг байсан ч О.Ариунзул найз залуугийнхаа хүслээр байгаагүй нь тэдний харьцааг хөндийрүүлсэн хэмээн ойр дотныхон нь ярьдаг юм билээ.

У.Бишүү


URL:

Сэтгэгдэл бичих