Нэг ангийн гурван хүүхдээс ДОХ-ын вирус илэрснийг тас нуужээ

Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс өнгөрсөн тавдугаар сард ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас ңуужээ. Тодруулбал, тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирус охидын үзлэгээр илрүүлсэн байна.

Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай хавьтсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн талаар тас нуусан бөгөөд тэр охиноор үйчлүүлж байсан хүмүүсийг хайж тогтоохоор эрэн сурвалжилж байгаа ч олдоогүй байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар ДОХ-ын 111 тохиолдол илэрснийг ХӨСҮТ-өөс албан ёсоор мэдээлсэн. Дээрх хэргийн талаар тус газраас мэдээлэл авах гэсэн ч мэдээлэл өгөх хүн нь амралттай байгаа аж.

О.Сайхан

Өдрийн шуудан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих