Кёкүшюзан Д. Батбаяр салфитка хэрэглэдэггүй
Арлын Японд хүч, бярын ид хавыг гайхуулж явсан гишүүн Д. Батбаяр баярхах гэж байгаад бантаж байсан удаатай гэнэ. Түүний гэргийн туслах дүр бүтээсэн “Рашаантын 18” киноны нээлтийн арга хэмжээ нь нэгэн рестаронд болжээ. Тансаг ширээний ард зоог барьж байсан эрхэм гишүүн халааснаасаа 100-н долларын дэвсгэрт гаргаж ирээд амаа арчиж тэнд байсан олны дургүйцлийг хүргээд авсан аж. Мөнгөтэй бэлчинтэй хүн өөрийн дур зоргоороо аашилж, юм идсэний дараа салфитка биш, мөнгөөр арчлаа гэж үү? Ямар ч байсан мөнгөн тэмдэгтээр амаа арчихад бас л том зориг шаардагдана шүү. Ийм зоригийг баян хүн л гаргаж чадах биз. Тэрбээр энэ жилийн сонгуульд Ховд аймгаас нэр дэвшсэн боловч ялагдал хүлээсэн энэ эрхэмд алдах зүйл байхгүй гэнэ.
Г. Чимка
URL: