Жексоны хүүхдүүд царай алджээ

Жексоны хүүхдүүд болох Принц, Парис, Бланкет нарыг авах дайн Жексоны гэр бүлд өрнөж байна. Хүүхдүүд эмээ Катерин Жексоны халамжинд байгаа бөгөөд авга ах ТJ Жексон үүнийг эсэргүүцэж хүүхдүүдийн түр асран хамгаалагч болохыг хүсч байгаа гэнэ.

Түүний үзэж байгаагар эмээ нь хүүхдүүдийг муу халамжилсанаас тэд царай алдаж гүйцсэн бөгөөд гэр бүлийн байнгын хэрүүл маргаан ч үүнд нөлөөлж байгаа гэжээ. Парис Жексоны хувьд эмээг нь түр асран халамжлагчаар тогтоосон шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байдаг бөгөөд улмаар Жексоны гэр бүлийн эдлэнд Парис авга эгч Жанет Жексон болон гэр бүлийнхэнтэй ширүүн маргалдсан байна.

ТМZ –ийн баримтжуулсан дүрс бичлэг дээр Жанет жексон, Парисын утсыг булааж авахыг оролдож байгаа нь буусан байна. Магадгүй тэрээр twitter хуудсандаа гэр бүл болон эмээгийнхээ талаар таагүй мэдээлэл бичсэнтэй холбоотой хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. ТJ Жексон хүүхдүүдийг халамжиндаа авахаар шийдсэн нь гэр бүлийн энэхүү маргаантай холбоотой биз ээ.

 

Duulian.mn Б.Үжин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих