ОХУ-д ойгоос 248 амьгүй ураг олджээ
ОХУ-ын өмнөд хэсгийн Урал орчмын тосгоны иргэд аймшигтай зүйл олжээ. Тэд ойн гүнээс дөрвөн торхонд хийсэн 248 ширхэг амьгүй ураг олсон байна. Тэдгээрийг формальдегид гэх уусмалд хадгалж, овог нэр, дэс дугаар бүхий шошготой уутанд тус тусад нь савлан, торхонд хийсэн байсан тухай Свердловск мужийн цагдаагийн ажилтнууд мэдэгджээ. Торхнуудыг Екатеринбург болон Нижний Тагил хотыг холбосон хурдны замаас холгүйхэн олсон байна.
Орон нутгийн цагдаагийн байгууллага ойр орчмын дөрвөн эмнэлэг тэдгээр амьгүй ургийг ойд аваачсан хэмээн таамаглаж буй бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Энэ үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын Эрүүл мэндийн сайд орон нутгийн эмнэлгүүдийг сайтар шалгаж, дахин ийм хэрэг гаргахгүй байх тал дээр онцгой анхаарахыг үүрэгджээ. Тэрбээр “Энэ бол эмнэлгийн ёс зүйд байж боломгүй балмад, зэвүүцэл төрүүлэм үйлдэл. Хүн ёсны болоод хууль зүйн талаас ч байж болшгүй зүйл” хэмээсэн байна.
URL: