УИХ – ын гишүүн Д.Энхбат 72 сая төгрөг Тэнгис театерийн Э.Зоригтод өгсөн үү?

Монголын ногоон намын дарга Энхбат туулай жил гарснаас хойш хамгийн их суудал нь өнцөгдсөн улс төрчөөр тодорч байх шиг байна. Өөрөө өөрийхөө намаас хөөгдөх дээрээ тулж нэг үзлээ. Үйлийн үртэй 72 сая төгрөгийн хэрэгт унаж ч үзлээ. Энэ эрхэмд итгэдэг иргэдийн итгэл ч алдарч байх шиг байна. Хэт хувиа хичээсэн, намыхаа , эвслийхээ гишүүд дэмжигчдийг гудамжинд гаргасан , нөхдөө хулхидсан гээд муу бүхнээр цоллуулж муу нэр бүрийг зүүх болоод байгаа. Гэхдээ эндээс баримттайгаа дэлгэгдэж байгаа нэг зүйл нь тэр эвслийн гэсэн тодотголтой 72 сая төгрөгийн асуудал болчихоод байгаа. Харин эвслийн 72 сая төгрөгийг Энхбат гишүүн үнэхээр ганцаараа аваад идциймүү гэвэл бас л үгүй бололтой. Анхлаад иргэний эвсэлд 144 сая төгрөгийг төрөөс өгсөн юм билээ. Гэтэл 72 сая төгрөгийг нь гурван нам хувааж авсан. Харин үлдсэн 72 сая төгрөг хаачсан болох нь тодорхойгүй болчихоод байгаа юм.

Тэгвэл иргэний эвсэлийн дунд хэрүүл дэгдээж, Энхбат гишүүний толгойг цусдхаа дөхөөд байсан 72 сая төгрөгийн хэрэг одоол нэг юм ил тод болж эхлэж байх шиг байна. Тэгэсэн тэр мөнгийг нь Энхбат гишүүний баруун гар гэгддэг Ногоон намын гадаад харилцааны асуудал хариуцсан дарга Зоригт гэгч эрхэм Тэнгис кино театр дотор байдаг ресторанаа тохижуулхад зориулжээ. Тэр Зоригтод зээлүүлсэн мөнгөнийхөө хүүгээр Ногоон нам байрныхаа түрээсийг төлдөг гэгдэж байгаа юм. Ингээд өнөөх 72 сая төгрөг нь ийм хачин жигтэй гурвалжин эргэлтэнд орчихсон байсан  нь тодорхой болоод ирж байгаа юм. Төрөөс мөнгө авдаг, тэгээд ресторан тохижуулдаг, тэндээс олсон орлогоор нь намыхаа байрны түрээсийг өгдөг ийм хачин жигтэй зүйл ногоон нам дотор өрнөж байгаа бололтой. Угтаа бол төрөөс олгосон мөнгө зөвхөн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлхэд зарцуулагдах хуулийн заалттай. Харин Монголын ногоон намд ресторан тохижуулна гэсэн мөрийн хөтөлбөр бас байсан болтой юм байна.”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих