Маргааш циркийн зүүн талын замыг хаана
Нийслэлийн хэмжээнд зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор нөгөөдрөөс , Усны гудамж буюу /Циркийн зүүн талын/ Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх 0.65 км авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.
Тус замд шинэчлэл засвар хийхийн хажуугаар борооны ус зайлуулах шугамын ажил хийх юм. Дашрамд дурьдахад, Таван хоногийн турш үргэлжлэх уг ажлыг “Наран булаг Хан” ХХК гүйцэтгэх аж.
Одоогоор Үндсэн хуулийн гудамж буюу Тээврийн товчооноос Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 0.3 км, Сэлбийн урд талын гүүр, Сүхбаатарын гудамжинд Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн урд уулзвар хүртэлх 200 метр, Сансарын тунелийн бүх уулзвар, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн өмнөх замуудад тус тус засвар шинэчлэл хийж байгаа юм.
Монголын мэдээ Б.Золзаяа
URL: