Олимпийн аварга Лондонг зорилоо

Зуны олимпийн 30-р наадамд оролцох Монголын жүдо бөхийн шигшээ багийн түрүүч болох ерөнхий дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, тамирчин М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир болон бэлтгэл хангагч бусад тамирчид долдугаар сарын 23-нд Лондон хотыг зорьсон бол өнөөдөр өглөө хүнд жингийн тамирчид болох олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ П.Лхамдэгд нарын тамирчин, бусад дасгалжуулагч, албаны хүмүүс олимпийн нийслэл рүү мордлоо.

“Лондон 2012″ олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр болно.

Монголын жүдочдын олимпийн наадамд зодоглох хуваарь:

7 сарын 28:

Д.Төмөрхүлэг (эрэгтэй, 60 кг), М.Уранцэцэг (эмэгтэй, 48 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан


7 сарын 29:

Х.Цагаанбаатар (эрэгтэй, 66 кг), М.Бундмаа (эмэгтэй, 52 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан

7 сарын 30:

С.Ням-Очир (эрэгтэй, 73 кг), Д.Сумъяа (эмэгтэй, 57 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан

7 сарын 31:

Ц.Мөнхзаяа (эмэгтэй, 63 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан

8 сарын 2:

Н.Түвшинбаяр (эрэгтэй, -100 кг), П.Лхамдэгд (эмэгтэй, -78 кг)
09:30 – Урьдчилсан барилдаан
14:00 – Шигшээ барилдаан

Б.МАРАЛ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих