Гал cөнөөгчийн супер дуулга

Шведийн зохион бүтээгч Омер Хачиомероглу гал сөнөөгчдөд зориулсан супер дуулга зохион бүтээжээ. Гал унтраах төвд гал түймрийн аливаа дуудлага ирэх үед тэд 90 секундын дотор бүрэн хувцаслаж, бэлэн болох ёстой байдаг аж. Харин энэхүү супер дуулга нь өмсч, тайлахад амархан бөгөөд хөнгөн жинтэйгээс гадна маш бат бөх аж. Мөн хараа болон дууны шүүлтүүртэй учир гал сөнөөгчид утаа болон дүрэлзэн асч буй галын дундаас ч чөлөөтэй харах боломжтой юм байна. Ингэснээр аврагчид гал түймрээс хүн аврахад ихээхэн дэм болох юм. Мөн дуулганд гар утас суулгаж өгсөн тул багаар ажиллах үед бие биетэйгээ чөлөөтэй харьцах боломж олгож буй ажээ.

                                                                                                                                                         Т.МӨНХТҮВШИН

URL:

Сэтгэгдэл бичих