91 настай намын зүтгүүр
Монгол Ардын Намын Бага хурлын 6-р хуралдааны гишүүдийн 89 хувийн саналаар Ө.Энхтүвшин намын даргаар согнгогдлоо. Тэрээр ирэх дөрвөн жил сөрөг хүчний зүтгүүр болж ажиллах том үүрэг хүлээж байгаа юм. Өмнө нь намынхаа Бага хурлаар намын даргад нэрээ дэвшүүлэн нэлээд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан. 91 настай намын тамгыг барьж чигийг нь заах Ө.Энхтүвшин гэгч хэн бэ?
Өлзийсайханы Энхтүвшин 1958 оны 10 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, ам бүл 6.
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 1989 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи төгссөн. Түүхийн ухааны доктор. Англи, орос хэлтэй.МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд, ахлах ажилтан, “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монгол Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, “Үнэн “сонины ерөнхий эрхлэгч, МАХН-ын нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүний албыг хашиж байсан. Харин одоо түүнийг багаа хэрхэн бүрдүүлж ажиллахыг харах үлдэж байна.
www.times.mn
URL: